Төрийн түшээд ээ…Хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн шалтгаан болсон ажилгүйдэл, ядууралаа хэзээ бууруулах вэ!

0
54

Ардчилсан нийгэм иргэдэд гадаадад чөлөөтэй зорчиж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон сайхан боломжийг олгосон ч, нийгмийн олон сөрөг үзэгдэл гарч, янз янзын гэмт хэргүүд ихээр гарах болсон.  Үүний нэг нь хүн худалдаалах гэмт хэрэг. Бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулах, эд эрхтэнийг нь наймаалах зэргээр эрхийг нь зөрчих мөлжлөгийн чанартай үйлдлүүдийг хүний наймаа гэж тодорхойлдог. Насанд хүрээгүй охидыг порнографт ашиглаж бусдад үзүүлэх явдлаар хүрээгээ тэлсэн Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд, охид өртөх болсон нь иргэдийн санааг зовоож байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг дараах хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгддэг.

Үүнд:

1.Бэлгийнмөлжлөг

2.Хөдөлмөрийнмөлжлөг

3.Захиалгат гэрлэлт- зэрэг орно.

Монгол Улс анх 2002 онд Эрүүгийнхуулийн 113 дугаар зүйлд “хүн худалдах, худалдан авах ”гэсэн томьёоллыг оруулж, 2008 2012онд уг заалтыг өөрчлөн найруулж, хүн худалдаалах гэмт хэргийг олон улсын гэрээ, конвенцийн зарим хэм хэмжээний дагуу хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой болсон. Гэвч шүүхийн практикт гэмт хэрэгтнийг хүн худалдаалах буюу /5-15  жилхүртэл хорих/ онц хүнд гэмт хэргийн зүйл ангиар бус, Эрүүгийн хуулийн124-рзүйл буюу “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах ”гэсэн хөнгөн зүйл ангиар шийтгэж, тэнсэх, торгох зэргээр шийтгэж, ял завшуулах хандлага гарч  байгаа аж. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж байгаа манай иргэдийн дийлэнх хэсгийг гадаад улс орнуудад сурч боловсорч, ажиллаж, амьдарч байгаа иргэд бүрдүүлдэг. Тэгвэл Хүн худалдаалах гэмт хэргийн суурь шалтгаан болох ажилгүйдэл, ядуурлыг багасгаж Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, эх орондоо эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг хангаж өгснөөр энэхүү хэрэгт өртөх хохирогчдын тоо буурна гэж хүний эрхийн байгуулагуудаас мэдээлсээр байгаа билээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү