Ах дүү гурав оны шилдэг хүүхдүүд болов

0
80

Энэ жилийн шилдэг хүүхдүүдийн онцлогоос дурьдвал ах дүү гурав байлаа. Архангай аймгийн Цэнхэр суманд аав ээжтэйгээ хамт мал маллан амьдардаг хөвгүүд “Чингисийн хүүхдүүд “бүрэн хэмжээний уран сайхны кинонд тогложээ. Ах дүү гурвын хамгийн томыг Д.Дорж гэдэг 13 настай, харин дунд хүү Д.Доржсамбуу 10 настай бол хамгийн бага нь Д.Шаравдорж 4 настай юм. Найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд “хэмээх бүтээл нь хурдан морь унаач хөдөөгийн хүүхдүүдийн амьдрал, ур чадварыг харуулсан гэдгээрээ онцлогтой. Морь унах дуртай ах дүү гурвын тоглосон тус кино Оскарын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх кино номинацид өрсөлдөх эрхээ аваад байгаа аж.

Морин дэлэн дээр салхи татуулан давхих Монгол хүүхдүүдийн морь унах эрэмгий чадвар, нүүдэлчин соёлоо хадгалан яваа Монгол ахуйг олон улсад харуулсан кинонд тоглосон ах дүү гурвыг оны шилдгээр нэрлэлээ.

Дашрамд дурдахад энэ жил 38 хүүхэд оны шилдэг болж байгаа юм. Гадаад дотоодын олимпиадад амжилттай оролцсон, онц сурсан, байгаль орчноо хамгаалахад оруулсан хувь нэмэр зэргийг гол шалгуур болгожээ. Манай улсын хувьд 1991 оноос хойш шилдэг хүүхдээ тодруулсан. Энэ хугацаанд нийт 1300 хүүхэд оны шилдгээр нэрлэгдсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү