МОНГОЛ УЛСЫН МАЛ СҮРГИЙН ТОО 66,2 САЯД ХҮРЧЭЭ

1
60

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр “2016 оны мал тооллогын урьдчилсан дүнг “танилцууллаа. Жилийн урьдчилсан тооллогын дүнгээр Монгол Улсын мал 66.2 сая тоо толгойд хүрсэн байна. Энэ нь өмнөх оноос 4.6 сая малаар  нэмэгдсэн үзүүлэлт гарав.

Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. Харин адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүллээ.

 Түүнчлэн малын тоо таван төрөл дээр өсчээ. Тодруулбал адуу 3 сая 939.4 болж өмнөх оноос 303.5 тоо толгойгоор өссөн. Үхэр 4 сая 388.2 тоо толгой болж өмнөх оноос даруй 307,3  үхэр нэмэгджээ.
Өнгөрсөн онд манай улс нийтдээ 61,5 мянган сая мал тоолуулж байсан юм. Монгол Улсын хэмжээнд энэ оны мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ны хооронд зохион байгуулсан билээ.

1 СЭТГЭГДЭЛ

  1. Энэ мал хэдэн өрх гэрт байна вэ гэдгийг судалбал цөөхөн өрх гэр бүлд л хамаарагдана Хоосон монгол малаа зарна Малгүй монгол газраа зарна Газар хаанахын хэний гарт орж байгаад маш сайн хяналт байх хэрэгтэй Үүнийг л чухамдаа нэг хянах цаг нь болсон шүү Маш түргэн Үүнд Монголын тусгаар тогтнол оршино гэдгийг хүн бүр мэддэг ч хэн ч үл хэлнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү