Багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэхийн төлөө тууштай тэмцэнэ гэв

0
106

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос “Багш нарын цалинг нэмэх “асуудлаар мэдээлэл хийлээ.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав “Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сарын хугацаанд эрчимтэй тэмцэл өрнүүлсэн. Гэвч үүний үр дүнд багш бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

Энэ нь Багшийн цалин нэмүүлэх түр хорооны тэмцлийн үр дүн юм. Цаашид 2018 онд үргэлжлүүлэн 300,000 төгрөгийг олгож, багш нарын цалинг 50 хувьд хүргэх, үе шаттайгаар 1,600,000 хүргэх зорилт тавьж байгаа. Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэхийн төлөө тууштай тэмцэнэ. Харин МҮЭХ багш нарын эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. МҮЭХ нэг өдрийн ажил хаялт зохион байгуулсан. Тухайн үед Засгийн газраас хэлэлцээр хийх санал тавьж, ажил хаялт зогссон. Үүнээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа боловч бодитой үр дүнд хүрэхгүй байна. Бидний цаашдын гол зорилго бол багш нарын цалинг нэг удаа өгөөд дуусгах биш, сар бүр тогтмол үндсэн цалинд нөлөөлсөн байдлаар өгөх шаардлагыг тавьж байгаа “гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү