“МОНГОЛЫН ЗЭС ” корпорацийн эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ

13
494

“Монгол зэс “корпорациас өчигдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд “Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэлжээ. Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой юм. Шүүхийг шүүж, түүнийг нь түдгэлзүүлэх эрх төрийн ямар ч институтэд байдаггүй билээ.

Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоножээ. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.

Энэхүү асуудал олон улсад нэр хүндээ унагаад байсан хувийн хэвшлээ илт дээрэлхсэн энэ хэргийг ийнхүү хуулийн дагуу шүүх шударгаар шийдвэрлэж, хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд нааштай хандах нэг хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Саяхан л “Монгол Улс хар жагсаалтад орсон “гэх муу нэр, энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэг, эдийн засгийн орчинд ил тод, шударга ёсыг хангадаг гэсэн имижээр солигдох нь гарцаагүй “гэж дурджээ.

 

13 СЭТГЭГДЭЛ

  1. эби жёнко сахал эрдэнэбилэг нарын хулгайчуудад МГЛ төр энгийн иргэдтэйгээ ялагдсан хар өдөр байна

  2. mongolchuud ch honi shig nomhon hultsengui bolchihson archaagui humuus yumaa . hedhen oligarhiig tatan buulgaj chadahgui . hyataduud olnoor irj baigaa ene ued bol aluulaad duusah yum bnldo . negdeech! duugaraach . ! esvel yamaa shig orilj baigaad uhmeer baigaamu !

  3. Улсын баялагыг цөөхөн хэдхэн хулгайч ашиглаж таргалаж байгаа нь зөв юмуу. Элбэгдоржийг гэх шүүхэнцэрүүдийг даруй буулгаачээ Баттулга, Хүрэлсүх, Нямдорж нараа. Зоригын хэргийг хар. Цул жүжиг. Улаан цайм гүтгэлэг. Ой гутам байдал үргэжилсээр… Одоо бид хэнд итгэж, хаашаа хандах вэ. Түмэн олон цөхрөнгөө барьж дор бүрнээ ярьсаар байна. Үг нь үйлдэл болж тэсрэх вий дээ.

  4. Хуулийн дагуу л гэх юм. Надад ашигтай бол хуулийн дагуу, ашиггvй бол хууль зерчсен гээд ойлгочохоорой!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү