Солонгосын хойгт дайн эхэлнэ гэж Хятадын генерал анхааруулав

1
220

Хятадын чөлөөнд гарсан дэслэгч генерал Ван Хонгуан Солонгосын хойгт ирэх гурван сарын дотор  дайн дэгдэнэ хэмээн ярьжээ. Тэрбээр Ван Хонгуан “Хятад улс Солонгосын дайнд сэтгэлзүйн бэлтгэлтэй байж зүүн хойд Хятадыг дайны бэлэн байдалд оруулах хэрэгтэй юм. Гэхдээ дайнд бэлтгэлтэй байгаарай гэдэг нь довтлох бус, хамгаалах зорилготой байх ёстой ”гэжээ. Тухайлбал хил дагуу пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг байрлуулах,  Хойд Солонгосын дүрвэгчдийг хүлээж авахад бэлэн байх зэрэг арга хэмжээг дурджээ.

Тиймээс болзошгүй дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулсан талаар ХКН-ын төв хэвлэл Глобал Таймс мэдээлсэн байна.

Түүнчлэн цөмийн зэвсгээс үүдэлтэй байгаль орчны хордолт, газар хөдлөлт зэрэг эрсдлий сайтар тооцох хэрэгтэй. Хойд Солонгосын дэглэм сүүлийн хэдэн сарын хугацаанд устөрөгчийн бөмбөг туршиж, хэд хэдэн “баллистик ”пуужин харваад байгаа аж. Тэд хамгийн сүүлд хийсэн туршилтаар АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт цохилт өгөх чадвартай болсныг зарласан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа ч зарласан юм. Гэвч маргааш нь л  бусад албаны хүмүүс Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоох амлалт өгтөл хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэж мэдэгджээ. Тэгвэл Цагаан ордон энэхүү асуудлаар нэгдмэл байр суурьгүй байгааг нь харуулжээ.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү