Шатахууны үнэ нэмэгдэх үү ?

1
120

Шатахууны онцгой албан татвар 2018 оны эхний өдрөөс эхлэн 50 хүртэлх төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл ихээр цацагдах болов.

Тэгвэл Засгийн газрын зүгээс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ”-т хамрагдахдаа долоон төрлийн татварыг нэмэх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байдаг. Үүн дотор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хоёр үе шатлалтай нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм. Тодруулбал, 2016 оны сүүлээр Засгийн газар жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшний албан татварын хэмжээг хоёр удаа бууруулсан байдаг. Тус шийдвэрийг үе шаттайгаар цуцлах замаар 2017.07.01, 2017.10.01-ний өдрүүдэд шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэхээр тусгасан байсан юм.

Гэвч Засгийн газрын зүгээс уг татварыг нэмэгдлийг хойшлуулж, 2018.01.01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцож, ирэх оны төсөвт суулгаж өгсөн билээ.

Нэгэнт ирэх оны төсөвтөө шатахууны онцгой албан татварыг нэмэхээр суулгаад  өгчихсөн  учир  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх  гарцаагүй байдал үүсээд байгаа юм.

 

 

 

1 СЭТГЭГДЭЛ

  1. Дээрэмээ үргэлүүлэнэ манан хулгайч нар баяжина ард түмэн босож тэмцэж луйварч дээрэмчилийг дүүжлэх цаг болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү