Хятадын сансрын станц дэлхийд унаж сүйрэх шатандаа явж байна

0
164

БНХАУ-ын “Tiangong-1 ”сансрын станц задгай сансарт ямар ч удирдлагагүй явж байна. 10,3 метрийн урттай станцын даалгавар өнгөрсөн онд дууссан бөгөөд 2016 оны гуравдугаар сард холбоо тасарчээ. Одоо станц аажим аажмаар тойрог зам нь багассаар, ойрын хугацаанд дэлхий рүү унаж сүйрэх магадлал маш өндөр байна  гэж олон улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тус улс 2011 оны есдүгээр сард станцыг задгай сансарт хөөргөсөн Тэнгэрийн орон хэмээх станц нь БНХАУ-ын өөрсдийн бүтээсэн анхны сансрын лаборатори юм. Гэвч 2016 онд станцаас холбоо тасарч, 2017 оны сүүлчээр, эсвэл 2018 оны дундуур дэлхийд унаж сүйрнэ хэмээн эрдэмтэд тооцоолсон байна.

8.5 тоннын жинтэй “Tiangong-1 ”сансрын станцыг дэлхийн хаана, хэзээ унахыг эрдэмтэд огт тодорхойлж чадахгүй байна. Учир нь уг станц дэлхийн тойрог замд жолоодлогогүй явж байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард “The Aerospace Corporation ”Хятадын станцыг 2018 оны нэгдүгээр сард дэлхийд унана гэж тооцоолж байв. Тэдний тодорхойлсноор бол станцыг хот, тосгон, хүн амьдардаг нутагт унахаас сэргийлэх ёстой. Хуурай газарт унаж сүйрсэн тохиолдолд тусгай хамгаалалтад авах шаардлагатай. Эсвэл унах явцдаа ихэнх хэсэг нь шатаж алга болж магадгүй. Хятадын сансар судлалын газраас тооцоолсноор ихэнх хэсэг нь унах явцдаа шатаж дуусах боловч 100 килограмм хүртэлх жинтэй хаягдал нь дэлхийн гадаргад хүрч магадгүй аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү