Хөгширч үхдэггүй хөшиж үхдэг

0
63

Та хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдгийг мэдэх үү. Үүний хамгийн энгийн ойлголт бол өдөр тутмын аливаа үйл явдлыг ямар ч ядралт цуцалтгүйгээр туулж өнгөрүүлэх чадвар юм. Ихэнх хүмүүсийн хувьд “Бие эрүүл чийрэг-формондоо байх “гэдэг нь  өөрийгөө эрүүл байгааг мэдрэх, сайхан харагдах гэсэн утгыг агуулдаг байна. Бие бялдар эрүүл, чийрэг байх нь архаг өвчнүүдээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, улмаар урт наслалтын гол үндэс суурь нь болдог аж. Хүмүүс бид Өвлийн улиралд гэхэд ханиад томуу тусаж, халуурч бүлээрэх, тэр нь хүндэрч олон вирусыг давхар авснаар дахин дахин өвчилдөг. Тэгвэл идэвхитэй дасгал хөдөлгөөн нь биеийн эрүүл байдлыг хангана.

Дасгал хөдөлгөөн бол урт удаан, эрүүл чийрэг наслахын үндэс

Амьдралын идэвхтэй хэв маяг гэж өдөр бүр 10 минут буюу түүнээс дээш хугацаанд хэд хэдэн удаа шал угаах, шатаар өгсөж уруудах, гэрээ цэвэрлэх, агаар салхинд зугаалах зэрэг хөнгөнөөс дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн хийхийг хэлнэ.

Тэгвэл эрүүл мэндээ бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх гэдгийг өдөрт 30 минут, түүнээс дээш хугацаагаар дунд зэргийн идэвх шаардсан хөдөлгөөн болох алхах, гүйх, аялах, морь унах, ногоо арчлах, хүүхэдтэй тоглох хэмээн ойлгож болох. Энэ хөдөлгөөний үед 20-30 минут орчим амьсгал, зүрхний цохилтын тоог нилээд нэмэгдүүлсэн эрчимтэй алхалтаас аажмаар гүйх зэрэг хөдөлгөөнийг ажлын байр, ажилдаа ирж очих, амралт чөлөөт цагаараа өөртөө тохируулан хийнэ.

Бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөн гэж ойлгодог вэ. Хүн 20 минут, түүнээс дээш хугацаагаар долоо хоногт тогтмол гурван удаа дунд зэргээс илүү идэвх шаардсан аэробик, усанд сэлэх, балет хийх гэх мэт дунд зэргээс илүү идэвх шаардсан бие бялдраа хөгжүүлэхэд чиглэсэн хөдөлгөөн хийхийг хэлнэ. Энэ дасгал хөдөлгөөнийг төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг. Үүнд: теннис, сагсан бөмбөг, усан сэлэлт, бөх гэх мэт биеийн хүч их шаардсан хөдөлгөөнийг хувь хүний бие бялдрын хөгжлийн түвшин, бэлтгэлээс хамааран тодорхой зорилготойгоор үргэлжлэх хугацаа, ачааллын хэмжээг тохируулан хийхийг хэлнэ.

Эцэст нь хэлэхэд хөгширч биш хөшиж үхдэг гэдгийг санаж, амьдралынхаа энгийн л нэг хэв маягаа өөрчилөөрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү