Хүүхдээ анхаар!!! Өсвөр насны тамхидалт

1
173

Өдөр бүр хүүхэддээ өгдөг халаасны мөнгийг тань сургууль бараадан байрших жижиг мухлагууд хэрхэн авахаа мэднэ. Хүүхдийн тань гартаа атган орсон 1000 төгрөгөөр олон зүйл авч болдогийн нэг нь тамхи. 

Монгол Улсын хүн амын 50-иас илүү хувийг хүүхэд залуучууд буюу ирээдүй хойч маань хар тамхи гэх аюулт тахлаас гадна утаат тамхинд нэг нэгнээ уруу татсаар. Монгол улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг танилцуулжээ. Уг судалгааг үнэнээс хол гэж дүгнэхээр.

Хөгжиж буй орны хувьд архи, тамхины хэрэглээг татварын нөхцөлөөр хязгаарлах үүрэгтэй.  Гэвч жил бүрийн шилдэг татвар төлөгч, аж ахуй нэгжийн өргөмжлөлөөр гоёх тамхи архины үйлдвэрүүд , тэдгээрийн эзэд ирээдүй хойчоо хордуулсаар…

Хяналтгүй хуулийн хэрэгжилт ямар байгааг автобусны буудал, сургуулийн орчмын булан тохой бүрээс харж болно. Гэр хороолол, хотын захын дэлгүүрүүдэд хяналт муу тавигддагаас өсвөр насныхны тамхидалт улам бүр даамжилсаар байна. Хайрцгаар нь тамхи авах бэлэн мөнгөгүй хүүхдүүдэд ширхэг тамхийг 200 төгрөгөөр худалддаг.

Тамхины хяналтын тухай хуулинд 21-ээс доош насны хүнд тамхи худалдахыг хориглодог ч гар дээрээс худалдаа эрхлэгчидийн зонхилох үйлчлүүлэгчид нь өсвөр насныхан байдаг аж.  Өнөөдөр  манай улсад тамхи хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх залуус, өсвөр үе буюу ЕБС-ийн 13-15 насны эмэгтэй сурагчид эзэлдэг байна.

Хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг аж. Үүнээс өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг гэж хариулжээЭцэг эх нь тамхи хэрэглэдэг бол хүүхэд даган дуурайдаг гэсэн хэвшмэл ойлголт байсан бол өдгөө охид хөвгүүд гэлтгүй, сурган хүмүүжүүлэгч багш нар нь хүртэл тамхи татна. Замын голд зогсдог цагдаа, үлгэр дуурайлал авдаг урлаг соёлын ододоос эхлээд сөрөг үлгэрлэл олон болж. Иймд зөв хэвшлийг  уриалж тамхины эсрэг нэгдэж нийгмийг хамарсан сурталчилгаа явуулж, судалгаа авч өсвөр насны тамхидалтын эсрэг дорвитой тэмцэхгүй бол нийслэлийн утаанаас гадна утаат тамхины асуудал эмнэлгээс хамаарагдсдыг нэмэгдүүлэх нь ээ.  

 

1 СЭТГЭГДЭЛ

  1. Шөнийн цагаар архи тамхи зарж муу муухай бүхний үүр уурхай болсон ТҮЦ-үүд, бар, буудлуудыг цөөлөх хэрэгтэй. Тийм ажил эрхэлж бусдыгаа хорлож амьдрах хэрэгтэй юм уу?

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү