Сонгуулийн үеээр Халх голыг бусдад шилжүүлжээ

11
43

jhsadhjsdahУИХ Хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоолыг өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 09-ний өдөр баталснаас  хойш өнөөдрийг хүртэл олон үйл явдал өрнөлөө. Тэдний нэг нь “Халх гол” чөлөөт бүс Монгол Улсад ашиггүй, үржил шимт нутгаа гаднынханд мөлжүүлж дуусах нь гэсэн нутгийн иргэдийн эсэргүүцэл байв.

Мөн хуульч өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй иргэд Сүхбаатарын талбай дээр жагсаж иргэдийн гарын үсгийг цуглуулж байсан. Үүгээр ч зогсохгүй МАН-ын гишүүн Х.Болорчулуун , Номтойбаяр, Ц.Нямдорж нар “Чөлөөт бүс нэрийн дор газар нутгаа харийнханд өгөх гэж байна. Монголын төрийг самарч дууслаа” хэмээн чангахан дуугарч намаас нь ч бодлогын хүрээнд дэмжсэнийг бид мартаагүй.

УИХ өнгөрсөн хаврын чуулганаар   Халх гол сумын нутагт хорио цээр, технологийн дэглэм бүхий хөдөө аж ахуйн “Халх гол” чөлөөт бүсийг байгуулах тухай 75-р тогтоолыг хүчингүй болгож “Үндэсний бүтээн байгуулалтын бүс”  болгож зүсийг нь хувиргасан 46-р тогтоолыг баталсан юм. Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа 2016 оны зургаадугаар сард 328-р тогтоол гэгчийг баталж, 320 мянган га газрыг эзэмших эрхээр нүд хуурч бусдад худалдсан байж болзошгүй гэх хардлага нийтийн дунд үүсээд байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Р.Бурмаагийн БАЛГИЙГ арилгах уу

Р.Бурмаагийн уг үйлдлийг эсэргүүцсэн иргэд иргэд Хөдөө аж ахуй яаманд гомдол гаргасан байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Үндэсний бүтээн байгуулалтын бүс” нэрийн дор Халх гол сумын 320 мянга га газрыг харийнханд зарах гэж байж болзошгүй хэмээн үзэж салбар яаманд нь гомдол гаргасан байгаа. Одоо гомдлын дагуу ажлын хэсэг гарсан байна. Тэгээд ч улсын тусгай хамгаалалтад авсан газрыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа дангаараа дур мэдэн шийдэж бусдад өмчлүүлэх эрх байхгүй” гэв. Харин Р.Бурмаа сайдын зүгээс “газрын тухай хуульд “эзэмших, өмчлөх, ашиглах” гэсэн гурван хувилбар байдаг. Би зарна гэж огт хэлээгүй. Өмчлүүлэх гэж байна” гэсэн учир битүүлэг тайлбарыг өгдөг байна.

Тэгвэл  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр  Р.Бурмаа сайдын уг тогтоолтой газар дээр нь танилцахаар  Халх гол сум руу ажлын айлчлал хийлээ. Түүнтэй хамт Х.Болорчулуун, Номтойбаяр гишүүн нар хамт явсан тухай эх сурвалжийн мэдээ байна. Р.Бурмаа сайдын тогтоолыг хэрхэн шийдвэрлэх талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

“Эрх баригч нам сонгуулийн амлалтаасаа няцаж эхэллээ” гэсэн яриа нийгэмд аль хэдийнээ өндрөө аваад байгаа юм. Ганц жишээ дурдахад,  сонгуулийн өмнөхөн “Ноён уулыг  ухуулахгүй гэж” тангарагласан Ерөнхий сайд маань есдүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт айлчлал хийх үеэрээ “Ноён уулыг ашиглуулъя. Манай улсад ашигтай төсөл” гэж ярьж явсанаас “Р.Бурмаа сайдын балгийг арилгах болов уу” гэсэн халхголчуудын найдлагыг хөсөрдүүлэх вий гэсэн эргэлзээ төрнө. Гэхдээ иргэний хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр тэргүүтэй хүмүүс уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгасан. Шаардлагатай бол хуульд заасан бүх арга хэрэгслээр тэмцхэд бэлэн байгаа юм байна.

М.Сүх

11 СЭТГЭГДЭЛ

  1. Балиар авгай нарыг улсын их хуралд сонгодогоо ер нь больмоор байна шуу .Эмэгтэй хунээр удирдуулдаг Эрчууд бид арай дэндэж байна шуу бас

  2. Наад Ж.Эрдэнэбат чинь сайд болоогүй байхдаа л төрж өссөн нутгийнхаа газар шороог ухуулах гээд нутгийн иргэддээ мөнгө тарааж явсан хүн шүү дээ. Хужаагийн шээснүүд Монголоо аврах юм болов уу ! Мөнгөнд шунаж эх орноо худалдсан новшнууд л их болж дээ.

    • Эрлийзийг нь мэдсэн юм бол яах гэж согосийм бэ? Үнэхээр тэгж байгаа бол буруу. Гэхдээ сэтгэгдлээ сэтгэлийн хөдлөлөөр биш хүнд ойлгомжтой бичиж болох соёлтой үгс монгол хэл зүйд байгаа тийм болохоор бухимдлаа арай өөр үгсээр илэрхийлж байвал зүгээр юмсан. Чиний хэлдэг бүгд үнэн гэхдээ өөрдийнх нь аргыг өөрсөд нь хэрэглэ…Манай залуус та нар ухаантай байж ухамсартайгаар тэмцэх хэрэгтэй Та нар маань бидний хойч үе, Чингэсийн үр удам цус нь цэвэр монгол хүмүүс эх орон , эх нутгийнхаа төлөө сэтгэлийг чинь дэмжиж байна….

  3. Khalh goliin irgediin hurliin darga ni MAN oorsdoo Solongosiin ” khansolmon ” companid ogson boloh ni todorhoi bolson shyy dee.. , Daraa ni ehner oorchlood UB- d tovtei China -n companid ogsonoor ailuudiin ovoljoo buutsiig ni hyrtel hadaj avaad boon duulian bolson.., Burmaa ter sumiin irgediin hurliin notstoi togtooliig ih hural deer il bolgoj zarlaj bailaa.., oron nutgiin songuuliin omnoh MAN- n huuramch PiAr bna aa

  4. Ойлгомжтойш дээ. Манай аймаг шиг улс төрждөг Итгэж байсан МАН гараад улс төрдөг нь хэтэрлээ хүмүүсээ ард иргэд нь ажил олдохгүй ядууралд орсон, эх эцгээ зовоон байж дээд сургууль төгчөөд эр нь жолооч, эм нь дээд тал нь худалдагч хийдэг бүүр зарим нь үйлчлэгч танил талгүй бол ажилч олдохгүй, тэтгэврийн хөгшид нь аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээлийн өртэй бор хоногоо арай ядан өнгөрөөж байдаг. өдөр ирэх тусам амьдрал нь доройтоод байдаг, хог- архичидаа дийлхээ байсан, өдрөөс өдөрт юмны үнэ нь нэмэгдээд байдаг, манайх шиг аймаг байдаг болов уу. Од баяр , Энхцэцэг энэ 2 даргыг 1-ээр гарахаар нь ашгүйдээ туршлагатай чадалтай хүмүүс гарах нь гэж баярлаж байсан ард иргэдийн урам бүрч их хугарч, цаашаа яана даа гэж сэтгэл зовоосон мөчүүд…..Тийм болохоор залуус та нар минь бууж өгөх хэрэггүй эх нутгаа хамгаалж зөв, боловсон маягаар ухаантай байж хэвлэл мэдээлэл ашигла. Бүгдийг баримтжуулж, нотолгоог сайн бүрдүүл, зураг, бичлэг яг үнэн бодит юман дээр тулгуурла….Тэрнээс биш хэн нэгэний хатгаасаар юм хийж өөрсөдийгөө хэцүү байдалд оруулах хэрэггүй. Орон нутгаараа бүлгэм байгуулж нэгдэж тэмцэ…Та нарт амжилт хүсье. Санаа зөв бол Заяа зөв..

  5. БУРМАА ХАЛХ ГОЛ Теселеер дамжуулан алжлын даалгавар гэх 20 хуудастай 2 дэвтэр хийгээд хагас тэрбум тегрег угаасан байгаа Теслийн захирал Энхжаргал Терийн нарийн Ариунболд нар яамны одоо байгаа санхvvгийн хэлтсийн хурган дарга нь сайн мэдэж байгаа. Наад гайнуудаа бvгдийг нь шалгаад хариуцлагыг нь vvрvvлж улсыг хохролгvй болгох хэрэгтэй. Терийн алба Хэн дуртайнь ирж санхvvгээ шийдчээд явдаг газар биш

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү