“ Alibaba “группийн захирал Цахим зах зээл ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлж байна гэв

0
60

“Alibaba “группийн үүсгэн байгуулагч Жак Ма цахим зах зээлийн улмаас ажилгүйдэл бий болж байна гэж БНХАУ-ын Жөнжоу хотод болсон аж ахуй эрхлэгчдийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн үүний улмаас ирэх 30 жил хүнд нөхцөл үүсэж, аж ахуйн нэгж болон иргэдэд нөлөөлөх талаар онцолсон байна. Үүнээс гадна тэрээр “Дэлхий нийтээр боловсролын системийг өөрчлөх ёстой. Хүн, робот хоёрын хамтын ажиллагааны хүрээнд сургалт, зааварчилгаа байх хэрэгтэй. Техник, технологи хөгжихийн зэрэгцээ цахим зах зээл хүчээ авч байгаа учраас ажлын байрны хомсдол бий болсон. Үүнийг дагаад хүний хийж чадах ажлыг роботууд орлож байна. Роботууд зөвхөн хүний хийж чадахгүй гэснийг л хийх хэрэгтэй. Ингэж байж хүн, робот хоёр ажлын хамтрагч болох боломжтой “хэмээн онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү