Цагаан хэрмийн засварын ажил шүүмжлэл дагуулав

0
15

8 БНХАУ-ын эрх баригчид алдарт Цагаан хэрмийн хэт эртний орхигдсон хэсгүүдийг нөхөн засварлах ажил гүйцэтгэжээ. Ингэхдээ цагаан хэрмийг бетоноор дүүргэж, цутгасан нь үзэмжгүй харагдаж байгаад олон улсын зүгээс дургүйлхэн хүлээн авч түүхэн эд өлгийн зүйлийг гутаалаа хэмээн хурцаар шүүмжлэв. БиБиСи агентлагийн мэдээлснээр ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтсан найман км урттай хуучны хэсгийг сэргээн завсарласан аж. Лиаонин мужийн Эртний эдлэлийн товчооны тэргүүн Дин Хуйн мэдээлснээр 650 орчим жилийн настай хэсгийг 2014 онд сэргээн завсарласан юм байна. Уг нь цагаан хэрмийн нурсан хэсгүүдийг дахин босгоод хамгаалалтын давхраа үүсгэсэн нь яг л малгай шиг харагдаж, үзэмжийг нь дордуулсан гэнэ. Хятадын Вейбо сүлжээнд цацагдсан гэрэл зургууд сая сая хүний дургүйцлийг хүргэж байгааг ч гадны хэвлэлүүд онцолжээ.

9

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү