УДШ-д бүртгэлтэй 24 нам хоорондоо үзэлцэнэ

0
59

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “ Онц байдал ”зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. Тэгвэл 2018 оны 1 сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэхдээ “ Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ.  Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. Үнэхээр утааны асуудал хэлэлцэж байгаа учраас орж ирж, хэдэн үг хэллээ ”хэмээн ярьсан. Үүний дараа Монголын Ногоон намын дарга О.Бум-ялагч  болон Монголын ногоон намын нарийн бичгийн дарга Н.Болдбаяр нар хэвлэлийн хурал хийж УИХ-г тарааж Шилжилтийн засгийн газрыг байгуулъя хэмээн мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулах хүртэлх хугацаанд Шилжилтийн засгийн газрыг байгуулж, түүний эрхийг  улс төрийн нам, нийгмийн баримжаатай байгууллага болон олон нийтэд өгөх тухай ярьсан. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 27-д хүрсэн. Тэгвэл МАН, АН, МАХН-с бусад УИХ-д суудалгүй

1.Иргэний зориг ногоон нам /ИЗНН/

2.Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/

3.Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/

4.Эх Орон нам

5.Монголын Либерал нам /МЛН/

6.Бүгд найрамдах нам /БНН/

7.Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/

8.Монголын Социал Демократ Нам

9.Ард Түмний Нам /АТН/

10.Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/

11.Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

12.Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/

13.Хөгжлийн Хөтөлбөрийн Нам

14.Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам

15.Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/

16.Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/

17.Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/

18.Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/

19.Монгол Консерватив нам /МКН/

20.Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/

21.Ард түмнээ хайрлая нам /АТХН/

22.Монголын хүний төлөө нам

23.Үнэн ба Зөв нам

24.Зон олны нам /ЗОН/-гэсэн 24 нам Шилжилтийн засгийн газрыг удирдах эрхийн төлөө үзэлцэх болж байгаа юм. Энэ олон нам бүлгүүд дундаас азтай аавын хүү л засгийн газарт орж ажиллах нь дамжиггүй юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү