АМЬГҮЙ ДОНОРООС ЯМАР ХҮНД ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦ БАЙНА

0
116

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийг хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу Ажлын хэсэг хуралдан хуулийн төслүүдийн зарим зүйл заалтыг дахин боловсруулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан юм.

Тухайлбал, Зохицуулах албаны эрх, үүргийг тодорхой болгосон байна. Тус алба эс, эд, эрхтний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, тандалт хийх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бөгөөд донорын эс, эд, эрхтнийг бүртгэх, сонгох, нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан заавар, журмын дагуу гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн төслийн 13.2 дахь хэсгийг “25 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно хэмээн өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс санал боловсруулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан: Зохицуулах алба гэдэг нь ойлгомжгүй байна. Үүнийг донорын зохицуулах алба болгож болох уу?

Ажлын хэсэг: Чуулганы хуралдаанаас гишүүд заалт тус бүр задлах үүрэг өгсөн. Энэ дагуу оруулж ирсэн. Зохицуулах төв гэж ойлгох гээд байна л даа. Эрүүл мэндийн хөгжлийн төв доторх нэгж, алба маягаар үйл ажиллагаа явуулна.

Тодруулахад, амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд энэ үйл ажиллагааг Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба зохион байгуулах аж. Тус алба нь эс, эд, эрхтэнг бүртгэх, хуваарилах, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах үүргийг гүйцэтгэх бөгөөд хэн гэдэг амьгүй донороос ямар хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан тухай мэдээлэл нууц байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү