Америкийн эмч нар Дональд Трампын сэтгэц эрүүл эсэхийг нь шалгаж өгөхийг хүсчээ

0
151

Дональд Трамп нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн байна. Ерөнхийлөгчийн эмч Ронни Жексон уг эрүүл мэндийн үзлэгийг ахалсан бөгөөд тэрбээр Трампын биеийг ойролцоогоор гурван цаг үзэж, нарийн оношлогоо хийжээ. Ронни Жексон эмч “Ерөнхийлөгчийн эрүүл мэнд маш сайн байна, ямар ч асуудал байхгүйхэмээн мэдэгджээ.

Өдгөө Трамп 71 настай боловч биеийн эрүүл мэнд 25-30 настай эрчүүдийнхтэй адил  эрүүл чийрэг гэнэ.

Уг үзлэгээс нэг өдрийн өмнө Америкийн эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 гаруй эмч нар Трампыг сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг нь нэг бүрчлэн шалгахыг Ронни эмчээс хүсч, захиа хүртэл явуулсан байна.

Уг захианд эмч нар “Трампын сэтгэцийн эрүүл мэндийг үзлэгийг хийх, ялангуяа неврологийн үзлэг болон ой ухааны сэтгэх чадварыг тогтоох стандарт тестийг зайлшгүй хийн, мэдээллийг хүлээн авч, боловсруулах чадамжийн түвшинг нь тодорхойлох шаардлагатайгэж бичжээ.

66-аас дээш насны хүмүүс ойр ойрхон сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулах ёстой байдаг бөгөөд Трамп эсрэгээрээ сүүлийн хэдэн жил сэтгэцийн эрүүл мэндээ огт шалгуулаагүй гэнэ.

Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш зөвлөхүүдийн үгийг тоохгүйгээр бие дааж, шийдвэр гаргадаг болжээ. Тэрбээр мөн өөрийн өмнө нь ярьсан зүйлээ мартаж, хэн нэгнийг гутаан доромжилсон, санаатай өдөөн турхирсан мэдэгдэл хийх нь ихэссэн гэнэ.  

Тэгвэл “Хэзээ ч сэтгэцийн хувьд эрүүл хүний амнаас ийм зүйлс гарахгүйхэмээн “CNN агентлаг мэдээлэв. 

Харин Трампын гаргаж буй үйлдлүүд түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх сэтгэлийг олон нийтэд төрүүлэх болсон байна. Түүний сүүлийн үед гаргаж буй шийдвэр, амнаас нь гарч буй үг, өгүүлбэр болон биеэ авч буй байдал зэрэг нь түүний сэтгэцэнд ямар нэгэн асуудал байгаа гэх хардлага төрүүлж буй юм. Харин олон нийт Трампын биеийн эрүүл мэндээс илүүтэй сэтгэцийн эрүүл мэндийнх нь талаар мэдэхийг хүсч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү