“Лакталис” компанийн сүүнд хордсон хүүхдүүдийн гэр бүл холбогдох супермаркетуудыг шүүхэд өгчээ

0
71

Францын “Лакталис”компанийн бүтээгдэхүүн халдварт нян бүхий хуурай сүүг тойрсон асуудал дахин дэгдэж  эхэллээ.  Энэ  удаад мөн адил халдварт нянтай сүү  супермаркетуудад худалдаалагдсан хэвээр байгааг Францын хэвлэлүүд  мэдээлжээ. Энэхүү халдварт нянтай  сүүнээс болж хүүхдүүд нь ходоод, нарийн гэдэсний үрэвсэл үүсгэдэг  цочмог халдварт өвчин болох Салмонеллагийн халдвар авсан гэр бүлийнхэн энэ удаад супермаркетуудыг шүүхэд  өгснөө  мэдэгдсэн байна.

Албан ёсоор энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн  татаж  байгааг  зарлачхаад  байхад худалдан  борлуулсаар  байсан  супермаркетуудын  эсрэг тэд   шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна. Лактилискомпанийг олон гэр бүл  шүүхэд  өгснийг тэдний  төлөөлөл болох  Квентин Гиймен  энэ тухай мэдэгджээ. Лакталис компанийн Ерөнхий захирал Эммануэль Бенье  нийт  12 сая бүтээгдэхүүн  нянгийн халдвартай   болохыг  тогтоосноо мэдэгдэж  байна.  Мөн  тэрээр  тус концерн  нянгийн халдвар  авсан  гэр  бүлийнхэнд учирсан хохирлыг  нөхөн төлнө  хэмээн амласан байна.

Халдварт нян бүхий сүүтэй  холбоотой асуудал өнгөрсөн оны  12 дугаар сараас  эхэлсэн юм.  Өнгөрсөн оны 12  дугаар сарын эхээр Францад “Лакталис”-ийн үйлдвэрлэсэн  хуурай  сүү уусан 35  хүүхэд салманелла нянгийн халдвар авсан болох нь батлагдсан  юм.

Тэгвэл “Лакталис”-ийнхан лаазтай хуурай сүүгээ дэлхийн  80 гаруй орны зах зээлээс эргүүлэн  татаж  байгаагаа  ч мэдэгдсэн. Тус  концернийхон  2017  онд  үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээ  ийнхүү эргүүлэн татаж  байгаагийн зэрэгцээ  Краон хот дахь  сүүний үйлдвэрээ хаагаад байгаа. Гэвч  Францын  эрх баригчид үйлдвэрлэсэн оныг нь харгалзахгүйгээр бүгдийг нь зах зээлээс  татахыг  үүрэг  болгосон байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү