“Зууны алуурчин” Чарльз Мэнсоны үхэл Википедиагийн хуудсыг оргилд хүргэжээ

0
503

2017 оны Википедиагийн хамгийн их уншигдсан хуудас нь “2017 онд нас барсан алдартнууд” хуудас байлаа. Улс төр, нийгэм, соёл, спортын ертөнцөд мөрөө үлдээсэн олон алдартнууд өнгөрсөн онд биднийг орхин одсон. Энэ бүрт хэрэглэгчид тухайн хүмүүсийн намтрыг уншиж, эргэн дурсах зорилгоор эдгээр хуудсууд руу нэвтэрч байсан нь гарцаагүй. Хамгийн сонирхолтой нь, энэ хуудасны хандалт 11-р сарын 20-нд буюу Helter Skelter-ийн загалмайлсан эцэг, цуврал алуурчин аймшигт хүн Чарльз Мэнсоны үхлийн дараа оргилдоо хүрчээ.

Орчин үеийн түүхэн дэх хамгийн аюултай гэмт хэрэгтэн, аймшигт алуурчны нэг Чарльз Мэнсон 2017.11.20-ын өдөр АНУ-ын шоронгийн эмнэлэгт нас барсан. Тэрээр бүх насаараа хоригдох шийтгэл эдэлж байсан юм. Чарльз Мэнсон гэдэг нэрийг америкчууд айдас жихүүдэстэйгээр дурсдаг юм. Тэрээр 1960-аад оны эхэн үед “Гэр бүл” гэж нэрлэсэн бүлэглэл байгуулсан бөгөөд энэ бүлэг этгээдүүд АНУ-ын өнцөг булан бүрт аймшигт аллага хүчирхийлэл үйлдэж байсан юм. Толгойлогч Чарльз Мэнсон нь “Битлз” хамтлагийн нэгэн дуунаас санаа авч, арьснууд хоорондоо тэмцэх ёстой гэсэн уриалгыг бүлэглэлийнхээ зорилго болгожээ.

Энэ жигшүүрт алуурчны үүсгэсэн бүлэглэл 1969 онд нэрт кино найрулагч Роман Поланскийн эхнэр жүжигчин Шэрон Тэйтийг хөнөөсөн юм. Ш.Тэйт тухайн үед найман сартай жирэмсэн байсан гэдэг.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү