Стресс даамжирсаар…

0
18

Man looking at his girlfriend having a headache sitting at a table in the living room

Монгол улс сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг орхиод байна уу даа гэсэн бодол байнга төрөх боллоо. Та дурын нэг телевиз эсхүл сайтыг үзэхэд л хамгийн түрүүнд Тавантолгойн гэрээ, эсвэл солонгос сериал, хэн нэг эрхмийн ярилцлага үгүй бол үл хөдлөх хөрөнгийн зар мэдээлэл харагдах болов уу. Энэ бол хэвийн бус тэнцвэргүй байдал юм.

Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэж үздэг.

Дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг асуудалтай гэж үздэг. Энэ нь эмгэг /өвчин/ болоогүй асуудал юм. Монгол Улс 2015 оны эхний улирлын хувьд Амбулаторийн өвчлөлийн 4619 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 651 тохиолдол буюу 16.4 хувиар, шинээр оношлогдсон өвчлөл 1444 тохиолдол буюу 97.2 хувиар нэмэгдсэн байна. Мөн сэтгэл заслын эмчилгээ нийт 1494 хийгдсэнээс өмнөх оны мөн үеэс 228-аар өссөн ба эмгэг түвшний үзлэг 363 хийгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51-ээр нэмэгдсэн. Түүнчлэн шүүх эмгэг судлалын асуудлаар 284 үзлэг хийгдсэн нь өмнөх оноос 62-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс харахад Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жил ирэх тусам нэмэгдэж онцгой анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болоод байна.

Үүнээс харахад Монгол улсад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жил ирэх тусам нэмэгдэж онцгой анхаарах шаардлагатай асуудлуудын нэг болоод байна.

Дээрх албан тоо баримтыг өвчлөлийн хэлбэртэй харьцуулахад Сэтгэцийн органик шинж тэмдгийн эмгэгүүд 2015 оны эхний хагаст 1626 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оныхоос 739-аар өссөн. Сэтгэц нөлөөт эм, бодисын шалтгаант сэтгэцийн ба зан үйлийн эмгэгүүд 420 бүртгэгдсэн нь өмнөх оноос 120-оор нэмэгдсэн. Хүүхэд болон өсвөр насанд эхлэх зан үйлийн болон сэтгэл хөдлөлийн эмгэгийн өвчлөл 109 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 99-ээр өссөн үзүүлэлттэй байна.

Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэгүүд 406 байсан нь өмнөх оныхоос 164 –өөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эдгээр тоо баримтаас харахад стресстэй холбоотой өвчлөл мөн өсвөр насны зан үйлийн болон сэтгэцийн эмгэг өвчлөл ихээр нэмэгдсэн нь аюулын харанга дэлдэж байна. Сэтгэл зүй, сэтгэл судлаач гэх ойлголт Монгол улсын хувьд шинэ ойлголт мэт бид эдийн засаг, уул уурхай гэж нэг тал уруу хошуурснаар юуг анзааралгүй орхиж үлдээгээд буйг анзаарахгүй байх шиг. Тухайлбал өнөөгийн Монголд болж буй сэтгэл сэртхийлгэм аюулт хэргүүд бидэнд нэг зүйлийг хэлээд байх шиг. Нүүдэлчин амьдралаас суурьшмалд шилжиж буй Монголчуудын сэтгэлийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд ангал уруу хазаагайд байна уу гэлтэй.

Нүүдэлчин амьдралаас суурьшмалд шилжиж буй Монголчуудын сэтгэлийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд ангал уруу хазаагайд байна уу гэлтэй.

Эрүүл саруул хүний тархинд хүчирхийлэл, хэрцгий бусдыг харгислах бодол төрөх болов уу үгүй юу… Тэдгээр хүмүүст сэтгэцийн эмгэг, сэтгэцийн асуудал тулгараад түүнийгээ даван туулах, ангижрах, арга зам алга байна. Мөн түүнчлэн 2014 оны эхний улиралд 10 байсан өсвөр насны хүүхдийн зан үйлийн эмгэг өөрчлөлт 2015 оны эхний улиралд л 109 бүртгэгдсэн нь мөн л том асуудал болоод байна.

Та өсвөр насны дүү, эсвэл хүүхэдтэй байх хүүхдийнхээ хүмүүжил, нийгэмшилд хэрхэн анхаардаг, өсвөр насанд тохиолдож буй асуудал, бэрхшээлүүдийг нь даван туулахад тусалж чаддаг уу гэж асуухад зарим эцэг эхчүүд дутуу, дулимаг хариулах байх… Яагаад гэвэл сэтгэлийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх нийгэм дэх мэдээлэл дутмаг, энэ чиглэлийн төрийн бодлого, таниулах арга хэмжээ сул байсаар л байна. Бид цаг хугацаа, даяаршил нийгмийн өөрчлөлтөд буруу өгч түүнтэй холбон асуудлыг шийдэлгүй орхиж болохгүй юм. Та өөрийгөө сэтгэцийн ямар нэг асуудалгүй гэж бодож байна уу, та стрессээ хэрхэн гадагшлуулдаг вэ, та өөрийгөө стресстэж байгаагаа мэддэг үү? Мөн та стрессээсээ ангижирч чаддаг уу, чадахгүй байгаа бол стресс нь даамжирч сэтгэцийн эмгэг өөрчлөлт болдогыг анхаарах хэрэгтэй юм.

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү