Канад улсын тэтгэлэг зарлагдлаа

0
41

Мөн тус тэтгэлэг нь зөвхөн гадаад оюутнуудад л нээлттэй ба нэг жилийг магистр, докторын хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Тодруулбар есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд магистр, докторын хөтөлбөрт хамрагдах ёстой юм.

Альберта их сургууль нь Канадын Альберта мужийн Эдмонтед байдаг олон нийтийн  судалгааны их сургууль бөгөөд Альберта мужийн анхны ерөнхий сайд байсан Александер Камерер Рутерфорд, анхны ерөнхийлөгч Хенри Маршалл Тори нар байгуулсан сургууль гэдгээрээ онцлогтой.

Тэтгэлгийн хэмжээ

Олон улсын Баклавар, Магистерийн оюутнуудад 18 төлбөрийн нэгжийн индексийн (эсвэл түүнтэй тэнцэх) курс, намар өвлийн судалгааны ажилийн курс, докторын хөтөлбөрт элсэх өдрөөр тогтоосон хөтөлбөр гэх мэт өөр өөр төлбөртэй хөтөлбөрүүдэд жил бүр 35.000 ам.долларын тэтгэлэг олгодог байна.

Тэтгэлэгт тавигдах шаардлага

-Докторын хөтөлбөрт суралцах өргөдөл өгсөн гадаад оюутан байх

-Иргэншлийн хязгаарлалтгүй байх

-Магистр, Докторын хөтөлбөрт 5-р сарын 1-нээс 9-р сарын 1-ний өдөр хүртэл хамрагдах ёстой.

-Килламын тэтгэлэгийн докторын хөтөлбөрт оюутнууд элсэхэд тавдугаар сарын 1-нээс өмнө хамгийн багадаа 18 сарын судалгааны хөтөлбөрт хамрагдсан байх ёстой аж.

Тэтгэлэгт хамрагдах үйл явц

Суралцахыг хүсэгч нь Killam болон Andrew Stewart Awards-ийн өргөдлийн загварыг бүрэн бөглөж өөрийгөө танилцуулах ёстой юм.

Бүртгэлийн хугацаа: 2018 оны хоёрдугаар сарын 15

Албан ёсны веб хуудас: www.ualberta.ca

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү