МОНГОЛД АНХ УДАА ЭЛЭГНИЙ ХАВДАРТАЙ ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛАА

0
34

          Өчигдөр Хавдар Судлалын Үндэсний төв (ХСҮТ) эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Монголд анх удаа элэгний хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ХСҮТ-ийн Ж.Чинбүрэн тэргүүтэй эмч нар БНСУ-ын Самсунгэмнэлгийн эмч нарын хяналт дор үнэ төлбөргүй хийв. Хагалгаа 10 орчим цаг үргэлжлэх мэдээлэл байсан ч эмч нар долоон цагийн турш хичээнгүйлэн ажиллаж, хагалгаа амжилттай болжээ.

Эмч нарын хэлснээр, элэгний хавдартай хүний элгийг авч, эрүүл донорын элэгний талыг шилжүүлэн суулгажээ. Өвчтөн, донор хоёрын биеийн байдал сайн, донор болсон 20 настай залуу ухаан орсон байна. Нийт 40 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй, Mонгол Улсад анх удаа хийгдэж байгаа энэ хагалгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарыг нэг шатаар ахиулж, элэгний өвчлөлийг цогцоор нь шийдэх, элэг шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо нутагшуулахад чухал алхам болж байгаа юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү