У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газрын Онцлох 30 ажил

0
41

Засгийн газрын 100 хоног эхэлж, үйл ажиллагаа, төлөвлөгөөт ажлуудаа эрчимтэй хэрэгжүүлж, нийгэм нийтэд тулгамдсан олон асуудалд ханцуй шамлан орохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлон мэдэгдлээ. Мөн итгэл, зүтгэлтэй баг хамт олныг бий болгож, цаашдын олон үйл хэрэгт хамтран зүтгэхийг уриаллаа.


“ЧИНГИС” БОНДЫН ӨРИЙГ ДАРЛАА

Таван жилийн хугацаатай “Чингис бонд”-ын өрийг хугацаанд нь, төсөвт хүндрэл учруулахгүйгээр төлсөн нь хөрөнгө оруулагчид болон гаднын зах зээлд эерэг мессеж болсон юм.

 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨРИЙН МЭДЭЛД

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ.

500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ

БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав. Уг зээл 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа 30 жил бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил.

ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛНЭ

ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед илгээв.

МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТААС ГАРЛАА

Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй орнуудын жагсаалт буюу “Хар жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор хассанаа Европын холбоо мэдэгдлээ.

 САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРАМ

Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Албан даалгавар гаргалаа.

 ДЦС-ЫН ШИНЭЧЛЭЛТ

Дулааны III, IV станцад өргөтгөл, шинэчлэлт хийнэ. Төслийг Дулааны III, IV станцад өргөтгөл, шинэчлэлт хийнэ. Төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 60 мянган айл цахилгаан халаагуур ашиглах боломж бүрдэнэ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэр гарч олон хүнийг баярлуулав. 2018 онд ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулна.

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨНДӨР БОЛОВ

“Moody’s” агентлаг урт хугацааны зээлжих зэрэглэлийг “Маш өндөр эрсдэлтэй” буюу “САА1” байсныг “В3” буюу “Өндөр эрсдэлтэй” гэх ангилалд шилжүүлсэн байна. Тэгвэл “Fitch” агентлаг өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой”-гоос “Эерэг” болгон дэвшүүлжээ.

ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ

Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болсон Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, барилгын ажлыг энэ оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөв.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА

Газрын тосны үйлдвэр байгуулах тендерийг энэ оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна. Уг үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ бэлэн болсон.

5000 ОРЧИМ ӨРХИЙГ ЦАХИЛГААНТАЙ БОЛГОНО       

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дулааны IV цахилгаан станцад ажиллах үеэрээ Улаанбаатар хотод цахилгаангүй 5000 орчим өрх байгааг ойрын хоёр жилд цахилгаантай болгоно гэж мэдэгдэв.

ДУЛААНЫ ШИЙДЭЛ

Халаалтын зуухуудыг буулгаж, хэрэглэгчдийг дулааны төвлөрсөн системд холбож байна.

ХҮҮХДҮҮДЭД АГААР ШҮҮГЧ

Сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажилласныхаа маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан ийм шийдвэр гаргав.

 ОЛОН УЛСЫН СТАТУСТАЙ БООМТ

Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтыг олон улсын статустай болгох, нэвтрүүлэх хүчин чадлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хэлэлцээр хийв. Авто замд үүссэн 100 гаруй км дарааллыг багасгалаа

МЯНГАНЫ СОРИЛТИЙН САНГИЙН ГЭРЭЭ

Зах зээлд өрсөлдөх чадваргүй, үргүй зардал гаргадаг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, төрийн ачааг багасгав.

Мянганы Сорилтын корпорацтай хоёр дахь Компакт гэрээ байгуулахаар тохиролцов. Ингэснээр 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа.

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонконг, Швейцарийг нэмж орууллаа.

ШҮҮХ ЭМНЭЛЭГ ХҮҮХДЭЭС ТӨЛБӨР АВАХГҮЙ

ЦЕГ болон Нийслэлийн цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулав.

Шүүх эмнэлгийн шинжилгээний журамд өөрчлөлт оруулснаар насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, яаралтай үзлэг шинжилгээ хийхэд тодорхойлолт шаардахгүй боллоо.

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Мөн өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгож эхлэв.

МСК-ЫН ГЭРЭЭ

Зах зээлд өрсөлдөх чадваргүй, үргүй зардал гаргадаг төрийн өмчит компаниудыг татан буулгаж, төрийн ачааг багасгав.

Мянганы Сорилтын корпорацтай хоёр дахь Компакт гэрээ байгуулахаар тохиролцов. Ингэснээр 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа.

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонконг, Швейцарийг нэмж орууллаа.

БАГШ НАРТ УРАМШУУЛАЛ ОЛГОХООР БОЛОВ

Багш нарт олгох улирлын ажлын үр дүнгийн урамшууллын хэмжээг 5 хүртэл хувиар нэмж, үндсэн цалингийн 20 хүртэл хувийн урамшууллыг сар бүр тооцож улирлаар олгохоор болов.

ТУСГАЙ ДУУТ ДОХИОГ ЦЭГЦЭЛЛЭЭ

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд автомашин эзэмшигчдийн тусгай дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цөөллөө.

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЛЭЭ

2018 онд 27900 тонн үхрийн мах, 33600 тонн адууны мах экспортонд гаргахаар болж, хонь, ямааны махны экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар тогтов.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА

Гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Хүүхдүүдээ цэцэрлэгт алагчлалгүй авахад анхаарч, 2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэг шинээр барихаар шийдэв.

 БАГШ НАРЫН ЦАЛИН

Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАВ

Тэтгэврийн зээлийн хүү 18 хувь байсныг бууруулж, 12 хувьд хүргээд байна. Цаашид үе шаттай бууруулна.

 С.ЗОРИГИЙН ХЭРЭГ НУУЦ БИШ БОЛЛОО

УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа.

АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ НЭМЛЭЭ

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.

МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ БУУРУУЛАВ

Эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах болж байна. үүнд нийт 13 мянган малчин хамрагдана.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү