О.Магнай: МАН дундаж давхаргыг байхгүй болгох бодлого явуулж байна

0
17

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өнөөдөр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцууллаа.

О.Магнай “У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үндсэн гурван асуудал тавьж огцруулсан. Нэгдүгээрт 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын хэдхэн гишүүн хуваан авсан, хоёрдугаарт хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, гуравдугаарт төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн үндэслэл хэлж байсан.

Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно ”гэж байсан. Гэтэл нэг ч хүн улстөрийн хариуцлага хүлээсэнгүй. Эдгээрээс үзвэл У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болсон байна гэдэг дүгнэлт хийхээс өөр аргагүй. Засгийн газар дундаж давхаргад халгаатай шийдвэрүүд гаргаж буй нь  дундаж давхаргыг байхгүй болгоход хүргэж байна “хэмээн онцлолcон юм.

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай: МАН “Дундаж давхаргыг байхгүй болгох бодлого явуулж байна”

Posted by ТУГ.мн on Sunday, January 28, 2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү