Доналд Трамп анх удаагаа Конгресст илгээлтээ танилцуулна

0
14

Дональд Трамп АНУ-ын төрийн тэргүүний хувиар анх удаагаа Конгресст илгээлтээ танилцуулах гэж байна. Тэрээр өнөөдөр Конгрессийн хоёр танхимын гишүүдэд хандаж үг хэлэхдээ Улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулна хэмээн маш товчхон өгүүлбэр хэлжээ. “Цагаан ордон “-оос мэдээлснээр бол  Ерөнхийлөгч Дональд  Трамп энэ илгээлтдээ эдийн засаг, дэд бүтэц, цагаачлал, худалдаа, үндэсний аюулгүй байдал гэсэн таван гол сэдвийг хөндөх талаар ярилаа.

Өнгөрсөн онд тангараг өргөх ёслолтой нь давхацсан, мөн үүрэгт ажилдаа ороод удаагүй байсан болохоор Ерөнхийлөгч Трамп жил бүр уламжлал  болсон илгээлтээ танилцуулах боломж гараагүй. Тэгвэл Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн тэргүүнээр ажиллахдаа ажлын байр нэмэгдүүлж чадсан, татварыг бууруулж, дундаж гэр бүлийнхний орлогыг нэмэгдүүлэх боломж олгосон. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй гарч, хөрөнгийн зах зээлийн индексүүд өндөр байгаа зэргээ  танилцуулах нь баттай хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд байгаа юм.

Тэгвэл түүний илгээлт бүхэлдээ өөдрөг, эвлэлдэн нэгдэхийг уриалсан өнгө аястай байна гэж таамаг дэвшүүлж байна.

                                                                                                           Г.Норхилмаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү