Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлаар хэлэлцэж байна

0
18

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж байна.

Хуралдаанаар Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг. Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан байдаг.

Энэ нь “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж байна.  Энэ тухай Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр өнөөдөр үдээс хойш гарна.

Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь монголын парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулсны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн билээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү