Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийг хэлэлцэн шийдвэр гаргажээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Оюутны хөгжлийн зээлийг бүхэлд нь өөрчилөв. Оюутан хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөл бий боллоо. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр байсан ч 5 тэрбумыг арилжааны банкууд олгожээ. 35-37 мянган оюутан энэ жил сангаас зээл авна” гэсэн байна.

Зээл авах оюутны сурлагын голч дүн нь 2.6-аас дээш, сурах санхүүгийн бололцоогүй ч амжилттай суралцдаг байх шаардлага тавьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү