Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гадаа хөлдөөсөн бууз хүний бие хортой болохыг анхааруулж байна. Учир нь агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ маш их байгаа энэ үед гадаа хөлдөөсөн буузанд хөө тортог, тоос тоосонцор, хар тугалгын исэл, хүхрийн давхар исэл, агаарын хий, альдегид гэх мэт хүний биед хортой бодис шингэдэг байна. Тодруулбал нийслэл хот Улаанбаатар төдийгүй, Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүдэд утааны хэмжээ маш өндөр байдаг. Ялангуяа Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үед гадаа бууз хөлдөөнө гэдэг маш өндөр эрсдэлтэй аж.

Мөн иргэд буузыг жигнээд  болгочихдог тул хор нь арилна гэж ярьдаг. Тэгвэл буузны махыг жигнэх явцад хуримтлагдсан хорны бага хувь нь дээшээ уур болон дэгддэг байна. Ингэхдээ хор нь бүр ихэсч, буузны гуриланд наалддаг байна.

Учир нь химийн элемент халуунд найрлагаа өөрчилж, улам идэвхждэг аж. Гадаа хөлдөөсөн бууз, банш идсэнээс болж, цочмог болон архаг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, багтраа, харшил тусах магадлал хэд дахин нэмэгддэг төдийгүй хорт хавдрын эхлэлийг ч тавьдаг аюултай ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү