УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг Авлигатай тэмцэх газраас албан тушаалаа урвуулан ашигласан. Улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн багагүй хугацаанд шалгажээ. Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглалтад ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авсан. Ингэхдээ 223 орон сууцыг худалдан авахдаа 900 сая төгрөгийн хохирлыг улсад учруулаагүй гэж мэдэгдсэн ч хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурорын байгууллага эцэслэн шийдэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү