Хүүхдийн хүмүүжилд зориулсан МОНГОЛ хүүхэлдэйн кино тун удахггүй

3
148

maxresdefault-1

Монголчууд эрт үеэс л хүүхэд хүмүүжүүлэх өөрийн аргатай байсан.  Тэр ч утгаараа “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээн  үр хүүхдүүддээ зөвлөдөг билээ. Техник, технологийн асар их хурдацтай орчин цагт аливаа мэдээ, мэдээлэл бидний оюун санаанд шууд хүрч байна. Үүнээс улбаалан хүүхдийн үзэж, сонсох, сонирхол зэрэгт өөрчлөлт орж, Монгол гэхээсээ илүүтэйгээр харь орны соёлыг даган дуурайх өнгө аяс анзаарагдах болсон. Телевизийн эфирийн цагт хүүхдийг хүмүүжүүлэх хүүхэлдэйн кино, үлгэр, Монголын ёс уламжлалыг харуулсан нэвтрүүлэг багасаж гадны олон ангит кино, шоу нэвтрүүлгүүд ихэссэн нь орчин цагийн хүүхдүүдийн хэл яриа, гадаад төрх өөрчлөгдөж Монгол ахуйгаасаа холдоход хүрч байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, Монголчууд бид  хүүхдийн хүмүүжилд анхаарсан, өөрийн уламжлалт ёс жаягийг харуулсан хүүхэлдэйн кинонд төдийлөн ач холбогдол өгөхөө больжээ гэж ойлгож болох юм. Учир нь кино урлагт санхүүгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог нь  хүүхэлдэйн кино байдаг. Тэгвэл үүнийг огт ажралгүй Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжилд зориулсан хүүхэлдэйн киног “ЧУКА СТУДИ” ын хамт олон энэ ондоо багтааж үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

 

Тус киноны төслийг санаачлагч Бизнесийн удирдлагын магистр С. Чулуунтогтох “Хүүхэлдэйн киногоор хүмүүждэггүй хүүхэд гэж байдаггүй. Зургаан жилийн өмнөөс л тус киног хийх юм сан гэж бодож яваад нөхцөл нь одоо бүрдэж байна. Би мөрөөдлөө биелүүлэх гэж энэ төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд комикс ном, үлгэрийн ном, мөн цаашлаад цуврал бүтээлүүдийг хийж Монгол брэнд үүсгэх зорилго агуулан төлөвлөн ажиллаж байна. Бид анхныхаа хүүхэлдэйн киногоо “ШИДЭТ ХУУДАС”хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Бидэнд үнэхээр тийм их мөнгө нь байвал тэр дэлхийд гэх тодотголтой холлевууд, оскар бол хажууханд. Учир нь бидний түүх, туульс, зохиол санаа бол аугаа их баялаг өв сантай. Бид ялгарч гарах бүрэн бололцоотой. Энэ бол Монголын хүүхэлдэйн кино урлагын хувьд хөгжлийн эхэн үе юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Одоогоор хүүхэлдэйн киноны нэрний талаар нууцалж байгаа юм. Мөн хүүхэлдэйн киногоо олон нийтэд зориулж хийж байгаа, олон нийтийн таашаалд хүрэх нь л тус студын хамгийн чухал зүйл гэнэ. Хэсэг бүлэг мэргэжлийн хүмүүст зориулагдаагүй тус киноны  үр дүнг нь үзэгч, ард түмэн тун удахгүй дүгнэнэ. Дашрамд дурдахад, кинонд 12 жил, эвтэй дөрвөн амьтан, гурван настай гунан баатар, эрхий мэргэн, болдоггүй бор өвгөн зэрэг олон үлгэрийн баатрууд оролцож үйл явдлыг улам хөгжилтэй болгож байгаа тухай зохиолд тусгагдсанаар илүү онцлогтой ажээ.

Г.Сүх

3 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү