Фэйсбүүк ‘Таалагдсангүй’ товчийг ашиглалтад оруулна

0
12

Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд цаг үргэлж нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс ч тэд энэ удаа хэн нэгний зураг, нийтлэл дээр дислайк /таалагдсангүй/ гэсэн товчийг дарж, дургүйцлээ илэрхийлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгох гэж байна.

Өнөөг хүртэл хүмүүс эерэг утгатай лайк товчны эсрэг дислайк / таалагдсангүй/ товчийг фэйсбүүкт тун хэрэгтэй зүйл хэмээн үзэж, хүсэлт гаргасаар ирсэн нь ийнхүү биеллээ олж байгаа юм.

Фэйсбүүк компани ‘таалагдсангүй’ товчийг шалгах туршилтын үедээ явж буй бөгөөд эхэн үедээ хэрэглэгчид зөвхөн тодорхой зүйл дээр, жишээлбэл хүмүүсийн бичсэн зүй бус, мэдрэмжгүй коммент, нийтлэлүүд дээр ‘Таалагдсангүй’ товчийг дарж болох гэнэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү