НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Иргэдээс ирсэн гомдолд хамгийн ихээр зонхилж байгаа нь газар өмчлөх болон эзэмшихтэй холбоотой мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж дүүргүүдийн газрын албаны дарга нарт 21 хоногийн хугацаатай үүрэг чиглэл өглөө.  Нийслэлийн газрын албаны дарга Г.Болорчулуун болон дүүргүүдийн газрын албаныханд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэлээд авлаа. Тэрээр ” Улс төрийн оноо авах байдлаар асуудалд хандаж болохгүй. Энд нэг зүйлийг зориуд хэлэхийг хүсч байна. Мөнгө төлж хэн нэгний үг, С.Амарсайханы амыг хааж болно оо, Э.Болорчулуун аа. Гэхдээ ард түмний гомдол, бухимдлыг нууж хааж, хуулийг та нар худалдан авч чадахгүй шүү. Яасан их мөнгөтэй юм. Хаанаас их мөнгө олдог юм. Хэвлэл мэдээллийнхэнд мөнгө төлж, өөрсдийгөө магтан дуулуулдаг ямар их өндөр зохион байгуулалттай ажилладаг юм бэ. Түүн шиг яагаад өдөр тутмын ажлаа хийж болдоггүй юм бэ” хэмээн ярьсан юм.

Дөрвөн уулын дунд хүрээлэгдсэн Улаанбаатар хотыг анх 500 мянга орчим оршин сууна хэмээн тооцоолсон байдаг бол өдгөө энэ тоо гурав дахин их буюу 1,5 сая хүн амьдарч байна. Гэр хороололд 220 мянган өрх амьдардаг бол байшин хотын төвдөө, зарим дүүрэг хорооддоо сургууль цэцэрлэг ч барих газаргүй болоод байгаа юм. Нийслэл газрын албаны дарга Х.Болорчулууны хувьд “Иргэд газар өмчлөх, эзэмших, шилжүүлэх гээд янз бүрийн хүсэлт гаргадаг. Гэтэл үүнийг тухайн дүүргийн газрын албаар дамжаад заавал Засаг даргаас зөвшөөрөл авдаг Үндсэндээ газрын маргаан дүүргийн Засаг дарга нарын ширээн дээр овоорч, шийдэгдэхгүй удааширдаг” хэмээн тайлбар хийсэн нь бий. Үүний нэг жишээ бол өнөөг хүртэл албан ёсны Засаг даргагүй байгаа Баянзүрх дүүргийн газрын албаны маргаан юм. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 34349 иргэн зөвхөн газартай холбоотой гомдол ирүүлсэн байдаг аж.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү