Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй уулзаж байгаа. Ерөнхийлөгчийг Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр тус аймгийн Урт булаг багийн иргэн Н.Жавзмаа Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон хүүгээ хилс хэрэгт тохогдсон гэж үзэж байгаагаа илэрхийлж үг хэлжээ.

Тэрээр, “Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байгаа. Би танаас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захидал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайтар тунгааж үзээч” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү