АН-ын бүлгийн Дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид ШШГЕГ-аас Ц.Нямдорж  гишүүний ‘‘Lexus 570’’ машинтай холбоотой тайлбарыг хүргүүлжээ.

Албан бичигт “2017 онд ШШГЕГ-ын төсвийн орлогыг 4801.8 сая төгрөг байхаар баталсан ч гүйцэтгэлээр 7617.2 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс  Сангийн сайдын тушаалаар, орлогоос давсан дүнгээс 2447.2 сая төгрөгийн зарцуулах эрх өгсний дагуу  авто машин худалдан авах саналаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн. Тус газрын даргын тогтоолоор машин худалдан авах зөвшөөрлийг олгосон. Зайлшгүй авах шаардлагатай хөрөнгө оруулалт тусгагдаагүй тул төсвөөс давсан орлогоор салбарын сайдад автомашин авсан. Дээрх шийдвэрийн дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулсан “гэжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор зэрэг төрийн байгууллагын сайд, дарга нарын зөвшөөрлөөр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын хүсэлтээр 360 сая төгрөгөөр Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид автомашин авч өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү