Япон улс дэлхийд дундаж наслалтаараа тэргүүлдэг улс. Урт наслахын нууц нь “хоол”-нд байгаа юм байна. Япон хоол нь яг яаж биед сайн нөлөө үзүүлж чадах вэ гэдгийг судлахаар Тоохокү их сургуулын профессороос бүрдсэн баг туршилт явуулжээ. Тэгтэл “яалт ч үгүй япон хоол үнэхээр сайн” гэдэг дүгнэлтэнд хүрчээ.

  • Ойролцоогоор 40 жилийн өмнөх япон хоолыг дараалан идэж үзэх

Энэхүү туршилтаар 1975 оны үед иддэг байсан япон хоолыг тасралтгүй 4 долоо хоног идсэнээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг харах юм. Тухайн үед доорх хоолнуудыг гол төлөв иддэг байжээ.

                                         1975 оны үеийн хоолнууд 

               Япон хоолны онцлог 5 шинж:

  1. Олон төрөл:   Олон төрлийн бүтээгдэхүүнээс бага багыг идэх
  2. Хийх технологи:  Ерөнхийдөөчанах, жигнэх, түүхий」=「чанах, шарах」=「тосонд болгох, шарахгэсэн дарааллаар хийгддэг.
  3. Хүнсний материал:  Буурцагны төрөл болон загас загасан бүтээгдэхүүн, ногоо, жимс, далайн гаралтай бүтээгдэхүүн, мөөг, ногоон цайг байнга хэрэглэдэг. Мөн өндөг, цагаан идээ, махыг тохируулж хэрэглэдэг.
  4. Амтлагч:  Ямар нэгэн мах,ногооны шөл болон иссэн амтлагчуудыг зохицуулан хэрэглэдэг. Үүнд цуу, мисо, цууны хүчил буюу зөөлөн чанарын уксус, чихэрлэг архи, хоолны архи багтана. Нэмээд давс, элсэн чихрийг тун бага хэмжээгээр ашигладаг.
  5. Тогтсон дүрэм:  гол хоол буюу будаа, шөл, ногоо салат нь 2 янз байхэнэ нь үндсэн суурь хоол юм байна.

Ингээд дээрх онцлогуудыг чухалчлан үзсэний үндсэн дээр “Япон хоол идэх баг”, “Европ хоол идэх баг”-т хуваан 4 долоо хоногийн явцад ямар өөрчлөлт гарах нь вэ? гэдгийг харахаар боллоо.

Туршилтын дүнгээс үзэхэд япон хоолны гайхалтай 3 том ач тустай талыг дахин дахин мэдэрч чадсан юм.

 Эрүүл мэнд талаасаа жин хасагдах

BMI тоо болон биеийн жин хасагдсан.

LDL буюу бага нягтралтай липопротейд буюу ашиггүй өөх тос , цусан дах сахарын хэмжээ буурсан.

HDL буюу их нягтралтай липопротейд буюу биед хэрэгтэй өөх тос нэмэгдсэн гэсэн хариу гарчээ.

Тоохокү их сургуулийн магистрантурын судлаачдын гаргасан дүгнэлтээс иш татав.

Стресс багасч, хөдөлгөөний идэвх нэмэгдэх

Стресс багасч, хөдөлгөөний идэвх нэмэгдсэн гэсэн хариу гарчээ.

Тоохокү их сургуулийн магистрантурын судлаачдын гаргасан дүгнэлтээс иш татав.

Энэхүү дүгнэлтэнд хүрсэн Шинжи Цүзүки профессор энэ туршилтын үр дүнгээс харахад хоолны тухай мэдлэгт бага ч болов нэмэр оруулснаас гадна дэлхийд япон хоолны гайхалтай сайн талыг мэдрүүлж чадлаа гэж хэлжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү