Сар шинийн баярын өдрүүдэд өрх толгойлсон эмэйгтэйчүүд хүүхдээ хөтлөхийг нь хөтлөж, тэврэхийг нь тэвэрч цагаалж явааг хархад сэтгэл эрхгүй эзмэглэдэг.

Өрх толгойлсон эмэгтэй гэх энэ нэр томьёо манайд зах зээлийн үеэс бий болсон. Эдгээр эмэгтэйчүүд гэрт орж эм, гадаа гарч, эр болж явдаг юм.

Сүүлийн 3 жилийн дунджаар Монгол улсын хэмжээнд нийт 81.2 мянган өрх толгойлсон эмэгтэй  байгаагийн 23.8 мянга нь УБ хотод байдаг гэсэн тоо Нийслэлийн Статистикийн Газраас гаргасан байна. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл эдний 80 гаруй хувь нь 5 хүртэл насны хүүхэдтэй ажээ. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг нь амьдралын үнэн.

Монголын нийт гэр бүлийн 10 хувьд хүрсэн ганц бие эцэг,эхчүүдийн цаана нийгмийн олон тулгамдсан асуудал нуугдаж буй нь илт. Эмэгтэй хүн ганцаараа гэр бүлээ тэжээж, хүүхдүүдээ өсгөх болсон олон шалтгаан байгаа. Түүний хамгийн үндсэн шалтгаан нь гэр бүл салалт, удаах шалтгаан нь хань ижил нь нас нөгчих. Гэр бүл салалтын үндсэн шалтгааныг эрчүүд нь ажилгүйдэл ядуурал, ёс суртахууны доройтол, хүн чанарын уналтанд орсоноос болж байна гэж хэлэх хүмүүс олон байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү