ТЕГ-ын дарга асан Б.ХУРЦЫГ эрэн сурвалжилж эхэллээ

1
38

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь “Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн “Цензургүй яриа “нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү “хэмээн шүүхэд ханджээ.

Гэвч шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаснаар шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг гаргажээ.Тодруулбал, түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан аж.

 

1 СЭТГЭГДЭЛ

  1. Олдох нь уу тэгээд хурц. Машин бүрииг зогсоож зургииг нь барьсан цагдаа нэгжлэг хииж байгаа юу.хтл гааль дээр шалгаж байна уу. Интерполоор эрүүлэх арга хэмжээ авч хүсэлт явуулав уу. Худлаа ингэж сүржигнэж Од болгож хүнииг баллах юмаа. Жириин л нэг албан хаагч биш үү. Юу хиичихсэн залуу вэ энэ.жириин нэг эцэг.барилгачин хүнииг ингэж томруулж.тодруулж.айцгаах гэж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү