Өнөөдөр 11.00 цагт “JCI” олон улсын байгууллагын салбар байгууллага болох JCI Impact  салбар байгууллагын төлөөлөл Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн 1600 гаруй сурагчдад агаарын бохирдлоос хамгаалах амны хаалт буюу маск тарааж, маскийг хэрхэн зөв , тогтмол зүүж хэвших болон маск зүүх ач тусын талаар яриа хийлээ.

Бид энэ тухай сурвалжилж  JCI Impact салбар байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Б.Мөнхдөлөөс яриа авсан юм.

Өдрийн мэнд. Өнөөдөрийн энэ үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү?

Манай байгууллага JCI гээд олон улс буюу 100 гаруй оронд  200 мянга гаруй идэвхтэй залуу иргэдийг эгнээндээ нэгтгэсэн байгуулагын JCI Impact гээд салбар байгуулага нь байгаа юм. Бид нар Япон улсын JCI Kitakyushu салбартай хамтраад  Ulaanbaatar Dream Summit /UDS/ төсөлийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн ач холбогдол нь Ерөнхий боловсролын хүүхдүүд  дундаас  нийслэл хотоо хэрхэн сайжруулах талаар жил болгон зохион бичлэгийн уралдаан зарлаж, бүтээлч арга хэмжээг өрнүүлдэг юм. Энэ төслийг бид Улаанбаатар хотод хэрэгжүүлээд хоёр дахь жилдээ“Утааны хор уршигаас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ? ”  зохион бичлэгийн уралдаан зарласан байгаа. Энэ зохион бичлэгийн уралдаанд маань 39-р сургууль хамгийн идэвхтэй оролцсон учраас  бид энэ сургуулийн 1600 гаруй  хүүхэд бүрт Стандартын шаардлага хангасан амны хаалт буюу маск тарааж өгч байгаа юм. 39-р сургуулийг сонгосон өөр шалтгаанууд бол тус сургууль Улаанбаатар хотын утааны яг голомтод оршдог, хотын төвийн дүүргүүд дундаасаа ганц агаарын чанар хэмжигч байхгүй дүүрэг байсанд юм. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд бусад дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс хамгийн их ачаалалтай ажилладаг юм билээ. Энэ дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн хэвтэж эмчлүүлэх орны тоо нь даацаасаа бүр хамаагүй хэтэрсэн байдаг юм билээ.  Ийм ийм шалтгаануудар бид 39-р сургуулийг сонгож тус сургуулийн хүүхдүүдэд маск тарааж тэрхүү маскаа хэрхэн зөв, тогтмол зүүж хэвших,  маск зүүх ач тусын талаар яриа хийж байна.

Танай байгууллагаас Улаанбаатар хотын агаарын бохирдлоос хүүхэд залуучуудыг хамгаалах талаар сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаад их баяртай байна. Монгол улсын агаарын бохирдол танай байгууллагын хувьд  ямар хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа вэ?

-Ер нь бол хүн болгон энэ талаар тодорхой мэдээлэлтэй байгаа байх аа гэж бодож байна. Агаарын чанарын индексийг бид agaаr.mn сайт руу ороод нүдээр харж байгаа. Бусад хотуудтай харьцуулсан статистикийг харахад бол агаарын бохирдолтой хотуудын хамгийн эхэнд Улаанбаатар хот орчихоод байна. Тэгэхээр бидний өмнө тулгамдаад байгаа энэхүү утааны асуудлыг нэг иргэн юм уу төрийн зүтгэлтэн өнөө маргааш юм уу  ганц, хоёр жилийн дотор бүрэн шийдэх ямар ч боломж байхгүй. Тйимээс бид бүхэн өөрсдийгөө болон гэр бүлээ утаанаас хамгаалах арга хэмжээг л авах хэрэгтэй болж байгаа юм. Хүүхэд залуустаа маск зүүлгэж хэвшүүлэх нь утаанаас тэднийг хамгаалах хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Үүнийг л байгуулага уриалж дээрх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200,000 гаруй идэвхтэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Үүний JCI Импакт салбар байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр JCI Монгол Үндэсний байгууллагын албан ёсны 13 дахь салбар болон батламжлагдсан юм. Одоогийн байдлаар энэ байгууллага  нийт 66 гишүүн, 75 сонирхогч гишүүдийг эгнээндээ нэгтгэн  хүрээгээ тэлсээр байгаа юм.

 

 

6 СЭТГЭГДЭЛ

  1. Охин минь өнөөдөр ах эгч нар өгсөн гээд шинэ масктай гэртээ ирсэн. танай байгуулагынхан өгөж л дээ. ийм сайхан тустай үйлс бүтээж яваа бүгдэд ажлын амжилт хүсэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү