Ерөнхийлөгч Х.Баттулгын цэрэг хөдөлгөх эрхийг яагаад хязгаарлав!

1
56

Монгол улс дарангуйлагч төртэй болохоос сэргийлж ҮХЦ хуулийн заалтыг хэрэгсэхгүй болгов уу!

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 1-р Сарын  31-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн гол эрхийг хуулийн хүрээнд хязгаарласан юм.

Иймээс “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх” ерөнхийлөгчид хадгалагддаг байсныг өөрчилж Улсын Их Хуралд хадгалагдах болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд” өөрөө хууль тогтоох эрх эдлэхгүй болгож орхисон юм.

ҮХЦ-ийн энэ шийдвэр нь Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд шилжсэн хорь гаруй жилийн хугацаанд анх удаа тохиолдсон том үйл явдал болсон юм.

ҮХЦ ийм шийдвэр гаргах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хойшид хийхээр сэдэж буй үйл ажиллагаатай шууд холбоотой гэж үзэх эх сурвалжууд байна.  Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны Монгол улсын төрийн тэргүүнийг сонгох долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол ялна “уриатайгаар иргэдийн үндэсний үзлийг гал шиг бадрааж АН-с нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч эрхэм ерөнхийлөгч маань ажлаа авсан цагаасаа хойш иргэдэд амласан амлалтаа зөрчиж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх язгуур зарчмаасаа хазайж УИХ-г тарааж, Монгол улсыг нэг хүний эрх мэдэл давамгайлсан буюу “Ерөнхийлөгчийн “засаглалтай улс болгох санаатай үндэстнээ дотроос нь хагалан бутаргах ажлыг хийж эхэлсэн юм. Энэхүү үйл ажиллагаа нь арга буюу ҮХЦ хуралдахад хүргэж “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх” ерөнхийлөгчид хадгалагддаг байсныг өөрчилж Улсын Их Хуралд хадгалагдах болгосон гэж үзэх бүрэн үндэслэл бий.

Х.Баттулга ерөнхийлөгч болсон даруйдаа цаазын ялыг сэргээх тухай ярьж эхэлсэн нь гадаад улсуудын гайхширлыг төрүүлэхээс гадна дотоодын иргэдээс ирэх сөрөг хандлагыг ихэсгэсэн гэж хэлж болно. Мөн Х.Баттулга сонгуульд өрсөлдөхдөө амлаж байсан иргэдийн өрийг тэглэх болон Оффшор бүсэд хөрөнгөө нуусан этгээдүүдийн хөрөнгийг нэн даруй Монгол улсад оруулж ирж тэдэнд хариуцлага тооцох, Монголын баялгийг гадныханд худалдаж хөлжсөн Монголын төрд гай тарьсан гучин гэр бүлийн нэрсийг зарлаж тэдэнтэй тэмцэхээ ч амласан байдаг. Гэвч Х.Баттулга Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдож ажлаа авснаасаа хойш УИХ-г тараах тухай ярьж хөдөө орон нутгуудад ажилласныг эс тооцвол найман сар хэдий  нь өнгөрчихөөд байхад дээрх амлалтуудаа хэрэгжүүлэх ямар ч дорвитой алхам хийж эхлээгүй байгаа юм.

Монгол улсын ерөнхийлөгчид хэвээр хадгалагдсан эрх мэдэл

Монгол улсын Үндсэн хуульд заасанаар Монгол улсын ерөнхийлөгч дараах бодит болон бэлэг тэмдэгийн эрх мэдэлтэй. Үүнд,

  1. Монгол улсын ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрэхтэй. Энэ бол ерөнхийлөгчийн нэг бодит эрх мэдэл юм.

2.Сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэлтэй зөвшилцөн ерөнхий сайдыг томилно.   Энэ бол ерөнхийлөгчийн бэлэгдлийн эрх мэдлийн нэг юм.

  1. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй.
  2. Гадаад улс орнуудад монгол улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй. Мөн УИХ-тай зөвшилцөн монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй.
  3. Монгол улсаас гадаад улсуудад сууж элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.
  4. Монгол улсад суух гадаадын элчин сайд нарыг итгэмжлэх хүлээн авах, эргүүлэн татах эрхтэй.
  5. Улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй.
  6. Уучлал үзүүлэх
  7. Монгол улсын харьяат болгох, харьяатаас гаргах, монгол улсад орогнох эрхийг олгох эрхтэй.
  8. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэх эрхтэй
  9. Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах эрхтэй
  10. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаараа оролцох эрхтэй

ҮХЦ-ийн шийдвэрийг байнгын хороо дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн.

Уг Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасныг хууль зүйн хувьд илүү бататгаж өгсөн заалт гэж үзэж байгаа. Учир нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах” онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах субъект боловч хууль батлах субъект биш юм. Түүнчлэн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.” гэж заасан нь  Ерөнхийлөгчид ямар ч нөхцөлд зөвхөн Улсын Их Хурлаас хуулиар олгосон тодорхой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг олгохгүй бөгөөд Ерөнхийлөгч ч өөрөө өөртөө бүрэн эрх олгох эрхгүйг тодруулсан заалт. Иймд дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд хууль тогтоох буюу батлах бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд өөрөө хууль тогтоох эрх эдлэхгүй гэдгийг цэцийн хуралдаанд тайлбарласан байна.

Монгол улсын Үндсэн хуульд заасан ёсоор бол ерөнхийлөгч тангаргаасаа няцаж үндсэн хууль, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар огцруулна хэмээн заасан байдаг.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү