“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн  сар шинийн барилдаан өнөөдөр 12:00 цагт эхэлнэ. Тиймээс энэхүү барилдааныг үзэх гэсэн бөх сонирхогчид тасалбар авахаар өвлийн хүйтэнд гадаа хэдэн цагаар дугаарлан зогсдог. Энэ жил ч мөн адил бөхийн барилдааны тасалбар авах гэсэн эрчүүд өвлийн хүйтэнд шөнөжин зогссон зураг цахим ертөнцөд тавигджээ.

Бөхийн барилдааны тасалбарыг өнөөдөр 09.00 цагаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх бөгөөд 25-35 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Ингэхдээ нэг хүнд  хоёроос илүү билет борлуулахгүй аж. Ингэснээр шагаар наймаалахаас сэргийлнэ хэмээн МҮБХ-оос үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү