Эрдэнэтийн маргааныг УИХ-аар оруулна

0
14

slider-9

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн нь тодорхойгүй, зөрчилтэй хууль зөрчсөн, луйврын шинжтэй” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үзэж байгаа. Түүнтэй санал нэгдэх гишүүд ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал, тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд, гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ямар замаар Монголын талд шилжсэнийг мэдээгүй гэж байр сууриа илэрхийлж байна.

 

394642b822dc29dcoriginal

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд би мэдээгүй. Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд уг асуудлын  талаар оруулж эсэхийг ч мэдэхгүй байна. Ч.Сайханбилэг сайд “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын талд авахаар боллоо” хэмээн зарлахад нь мэдсэн. Тэр үед их гайхаж байлаа” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хулгай хийдэг. Яг энэ арга хэлбэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 

olloo_mn_1401874624_zandanхувийг хулгай хийсэн. Тиймээс энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Зургаадугаар сарын 29-нд УИХ-ын сонгуулийг далимдуулж Ч.Сайханбилэг, Б.Болор тэргүүтэй нөхдүүд шийдвэр гаргасан байна. Би МАН-ынханд хэлж байгаа. “Хүний өөрийн нам хамаагүй. Хулгайтай тэмцэж байгаа бол бүгдэдтэй нь тэмц” гэж хэлсэн” хэмээлээ.

Ямартай ч Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шилжүүлсэн талаар судлах  ажлын хэсэг гарсан. Тэд дүгнэлтэй гаргаж УИХ-д танилцуулахгүй бол “УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллана” гэж зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

 

527-1472801200555

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ  “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газарт үүрэг өгсөн байгаа. Засгийн газраас таван сайдын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг  танилцуулна. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоны дараагаар УИХ-д танилцуулна” хэмээн мэдэгдлээ.

 

Г.Мягмарсүх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү