Хятад Улс мазаалайг үржүүлэхэд тусална

0
21

3ef068_mazaalai_x974

Манай орны их говьд амьдардаг нэн ховордсон мазаалай баавгай өдгөө дэлхийд болон Монголд  28-хан ширхэг үлдээд байгаа билээ.  Иймд БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжүүлэх мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник эдийн засгийн үнэлгээний судалгааны ажлын уулзалтын протоколд гарын үсэг зурах ёслол өчигдөр БОАЖЯ-нд боллоо. Хятадын Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын хэсэг Манай улсад өнгөрсөн сарын 28-ны өдөр хүрэлцэн ирсэн байна.

Тус ажлын хэсэг Их говийн дархан цаазтай бүсийн мазаалай тархан амьдардаг 18 мянган ам дөрвөлжин километр бүхий нутагт хээрийн шинжилгээ хийж, мазаалайн амьдрах орчин, удирдлагын өнөөгийн байдлыг их төлөв ойлгосны үндсэн дээр Монголын талтай олон дахин зөвшилцөж, техникийн тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн аж. Энэ тохиролцооны дагуу эхний шатанд гурван жил мазаалайн оршин амьдарч байгаа нутгийн удирдалгын талаар тусламж үзүүлж, дараа нь бодит нөхцөл байдлын дагуу мазаалайг үржүүлэн өсгөх тусламж үзүүлэх юм байна.

 

Туг.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү