К.Роналду эргэн ирж гурван гоол орууллаа

0
11

ronaldo

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хөлбөмбөгийн топ клубуудын энэ улирлын ээлжит тоглолтууд боллоо. Английн Премьер лигийн аравдугаар тойрогт “Манчестер Сити”-“Вест Бромвич” 4:0, “Арсенал”-“Сандерлэнд” 4:1, “Ливерпуль”-“Кристал Палас” 4:2, “Челси”-Саутхэмптон” 2:0, “Эвертон”-“Вест Хэм Юнайтед” 2:0, “Миддлсборо”-“Баурнемоунт” 2:0, “Уатфорд”-“Халл Сити”-г 1:0-ээр тус тус хожсон бол “Манчестер Юнайтед”-“Барнли” 0:0, “Тоттенхэм Хотспур”-“Лейстер Сити” 1:1-ээр тэнцлээ.

Одоогийн байдлаар Премьер лигт “Манчестер Сити”, “Арсенал”, “Ливерпуль” тус 23 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Челси” 22, “Тоттенхэм Хотспур” 20 оноотой удаалж байна.

Испанийн Ла лигийн аравдугаар тойрогт “Реал Мадрид”-“Депортиво Ла Коруна” 4:1, “Атлетико Мадрид”-“Малага” 4:2, “Барселона”-“Гранада” 1:0, “Эспаньол”-“Реал Бетис” 1:0, “Эйбар”-“Вильяреал” 2:1, “Реал Сосьедад”-“Леганес”-ийг 2:0-ээр хожиж, “Осасуна”-“Атлетик Бальбао” 1:1, “Спортинг”-“Севилья” 1:1, “Лас Палмас”-“Сельта Виго” 3:3-аар тэнцэж, нэг оноо авсан юм.

Улирлын эхэнд тааруухан тоглолт үзүүлээд байсан дэлхийн гурван удаагийн шилдэг хөлбөмбөгч К.Роналду бямба гарагийн үдэш “Депортиво”-гийн хаалганд гурван гоол оруулсан. Ингэснээр мэргэн буучдын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ. Одоогийн байдлаар “Барселона”-гийн хослол Л.Суарез, Л.Месси нар долоон гоол оруулаад байгаа бол К.Роналду таван бөмбөгийг эсрэг хаалганд хийлээ.

Ла лигийг “Реал Мадрид” 24, “Барселона” 22, “Севилья” 21 оноотой тэргүүлж байна.

la-liga

Италийн “Сери А”-гийн арваннэгдүгээр тойрогт “Удинезе”-“Палермо” 3:1, “Ювентус”-“Наполи” 2:1, “Фиорентина”-“Бологна” 1:0, “Атланта”-“Женоа” 3:0, “Кротоне”-“Верона” 2:0, “Лацио”-“Сассуола” 2:1, “Милан”-“Пескара” 1:0, “Сампдория”-“Интер Милан”-ыг 1:0-ээр хожиж, “Эмполи”-“Рома” 0:0-ээр тэнцэн нэг оноо авсан. Одоогийн байдлаар “Ювентус” 27 оноотой хүснэглийг тэргүүлсэн хэвээр байгаа бол “Рома” 23 оноотой хуучин ноёдын араас нэхэж байна.

Германы “Бундеслиг”-ийн есдүгээр тойрогт “Бавари Мюнхен”-“Аусбург” 3:1, “Фрайбург”-“Вердер Бремен” 3:1, “Майнц”-“Инголшадт” 2:0, “Лайпциг”-“Драмшадт” 2:0, “Кёльн”-“Хамбург” 3:0, “Хоффейнхэм”-“Херта” 1:0-ээр тус тус хожиж, “Боруссия Дортмунд”-“Шальке 04” 0:0, “Боруссия Мончебладхач”-“Франкфурт” 0:0-ээр тэнцсэн юм. Энэ улиралд лигийн шинэ цэрэг “Лайпциг” гайхалтай тоглолтыг үзүүлж байна. Тэд есөн тоглолт хийхдээ нэг ч хожигдоогүй 21 оноотой хүснэгийн хоёрдугаарт явж байгаа. Энэ хооронд “Вольфсбург”, “Боруссия Дортмунд” зэрэг шилдэг багуудыг өмнөө сөхрүүлсэн. Харин “Бавари Мюнхен” 23 оноотой лигийг тэргүүлсэн хэвээр байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү