TOYOTA PRIUS МАШИНЫ ECO,EV,PWR,NRL 4 ГОРИМ

0
135

15057767_745923138888393_1931350450_n

TOYOTA PRIUS автомашиныг EV, Power, Eco гэсэн 3 горимоор жолоодож болно. Энэхүү 4 горимын талаар яг тодорхой нөхцөл, зам дээр тухайн горимыг нь тавьж явах ёстой гэсэн зүйл байхгүй. Гэхдээ эдгээр нь машины хааз гишгэхэд хөдөлгүүрийн үзүүлэх хариу үйлдлийг хурдан эсвэл удаан болгон тохируулдаг байна. Уг горимд шатахуун зарцуулалт үнэмлэхүй багасна.

15064098_745937055553668_2043485488_o

ECO горимд хааз гишгэхэд үзүүлэх хариу үйлдэл багасдаг бөгөөд энэ нь шулуун замаас илүү ойр ойрхон зогсож, хөдөлдөг хот дотор илүү тохиромжтой байдаг. EV буюу цэвэр цахилгаан горимд шилжүүлэх нөхцөлд бага хурдтайгаар ердөө 1.5 километрийн зай туулах боломжтой. Учир нь хурд ихсэх тохиолдолд автоматаар дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж эхэлнэ гэсэн үг юм. Power горимд хааз мэдрэг болж, хурд авах чадвар сайжирдаг ч дагалдан бензин зарцуулалт ихсэнэ.

ECO горим:

15128690_745938312220209_1610348014_n

 

Хааз гишгэх үеийн хариу үйлдлийг багасгаж өгдөг. Ингэснээр машины бүхий л системүүдийн ажиллагааг мөн зохицуулдаг.  Энэ үед дотоод шаталтад хөдөлгүүрийн ажиллагаа дагаж буурдаг. Мөн A/C болон паарны функцыг шатахуун зарцуулалттай уялдуулан зохицуулдаг бөгөөд салоны температурыг тогтмол барих үүднээс паарны ажиллагааг тодорхой түвшинд барьж хязгаарладаг. Жишээ нь: Өвөл паарны сэнсний хурдыг багасгаж, салхилах хэмжээнд очтол бууруулдаг. Харин зуны халуунд агаар сэлгэх ажиллагааг дотроос авч А/С компрессорын ачааллыг бууруулснаар шатахуун зарцуулалтыг хэмнэдэг байна. Дээрх зүйлс нь зөвхөн агааржуулагчийн AUTO горим идэвхтэй үед хамаарна.

PWR горим:

15050144_745938308886876_599240468_n

 

Хааз илүү мэдрэг болж ирдэг бөгөөд хариу үйлдэл үзүүлэх нь түргэсдэг. Хаазны гишгүүрийг дахин гишгэхэд бензин мотор илүү үүрэгтэйгээр чадлыг гаргадаг. Уг горимын хувьд хааз өгөхөд огцом хурдаа авч хурдлуулах боловч бензин хөдөлгүүрийг илүү хүчтэйгээр ажиллуулах учир шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлж болзошгүй.

EV-only горим: 

15058661_745938305553543_490457251_n

Өндөр чадлын батарейн нөхцөлөөс хамаарч гаргаж болох боломжит түвшин хүртэл цахилгаан моторыг ажиллуулдаг. Харин бусад 3 горимын хувьд бензин мотор нь хаазнаас их бага өгөхөөс хамаарч ажиллаж байдаг. Хэрэв EV горим идэвхтэй, PWR горим залгаатай бол хурд авалт түргэсдэг боловч эсрэгээрээ баттерейны цэнэгийг хурдан дуусгадаг. Учир нь PWR горим дээр хүчтэй хурдасгах үүднээс илүү их цахилгаан шаарддаг.

EV горим нь баттерейны дүүргэлтээс хамаарч тодорхой зайг л туулах боломжтой учир гурваасаа сул талтай. Бүтэн цэнэгтэй үед дээрх 2-ийг хамтад нь ашиглахад 2 км зайг л туулах боломжтой байдаг.

15102246_745921808888526_972197911_o

Энгийн, ECO, PWR гэсэн гурван горим нь адил хэмжээний хүчийг гаргадаг. Энэ нь зөвхөн хаазан дээр хэр хүчтэй гишгэхээс л хамаардаг бөгөөд тогтмол хурдтай явж байх үед автомашины хүчин чадалд нөлөөлөхгүй. Харин паар, AC зэргийн ажиллагаа горим бүр дээр өөр учир ECO горим дээр шатахуун зарцуулалт арай бага байх боломжтой.

Шатахуун зарцуулалтын хувьд дээрх 3 горим бараг ялгаагүй байдаг. Шатахуун зарцуулалтын хувьд дээрх 3 горим хоорондоо бараг ялгаагүй байдаг. Учир нь шатахуун зарцуулалтын дийлэнх хувь нь жолоочийн гишгэлтээс, замын нөхцөл байдал, түгжрэл, дулаан зэргээс ихээхэн хамаарна.Аль нэг горим дээр байнга явах нь автомашины насжилт, явдал зэрэгт нөлөөлнө гэсэн ямар нэгэн туршилт тест байдаггүй учир аль нь машинд яаж нөлөөлөх талаар хэлэх боломжгүй юм.

Мөн аль горим дээр явахад рулийн жолоодлого өөрчлөгдөх, цэнэгээ удаан барих гэсэн туршилт тест байдаггүй учир хэмжих боломжгүй юм. Иймд яг аль горим дээр тавьж явахад ямар хэмжээний хүч гаргана, хэдэн литр шатахуун хэмнэнэ гэж хэлэх боломжгүй.

Харин жолооч та хааз хүчтэй өгдөг бөгөөд байн байн зогсож, хөдөлдөг хотын замд явдаг бол ECO горим нь шатахуун зарцуулалтад хэмнэлт авчрах боломжтой. Харин та хаазаа зөөлөн өгч явдаг бол ЭНГИЙН горим нь хөдөлгөөн багатай хот хоорондын замд, хурдны зам зэрэгт шатахуун зарцуулалтыг бий болгож чадна. PWR горимын хувьд хааз өгөхөд огцом хурдаа авч хурдлуулах боловч бензин хөдөлгүүрийг илүүтэйгээр ажиллуулах учир шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлж болзошгүй.

15058682_745921742221866_251727149_n

Normal горим: 

ECO болон PWR горимын гэрэл асаагүй үед энэхүү горим явж байна гэсэн үг юм. Ажиллагааны үед хаазны ажиллагаа моторын эргэлттэй шууд хамааралтай ажилладаг. Паар A/C-ны системд ямар ч өөрчлөлт ордоггүй.

 

 www.tug.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү