Хэвлэлээр цацагдсан маргаанаас болж өсвөр насны охин амиа хорлох үйлдэл гаргажээ

14
63

 

em1

Гурван хүүхдийнхээ эцгийг хөнөөлгөхөөр шоронд ял эдэлж буй этгээдүүдэд 4,5 сая төгрөг амалсан Б гэгч эмэгтэйн талаархи мэдээлэл өнгөрсөн оны 12 дугаар сард хэвлэл мэдээллээр багагүй цацагдсан.

15050431_209149049494054_1026956585_n

Уг хэргийг хоёр ч удаа прокуророос хэрэгсэхгүй болгосон хэдий ч М.Э нь эхнэрээ олон удаа дарамталж “Батбүрдэл ХХК минийх биш. Чи намайг уучлаарай гэх бичиг гаргаж өг” гэхчлэн шаардах болсон байна.

Олон жил ханилж гурван хүүхдийн эцэг эх болсон тэдний маргааныг шүүх хянан хэлэлцэж  “хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хаасан.

15049951_209149052827387_1594058483_n

Гэвч уг асуудал хэвлэл мэдээллээр олон нийтийн анхаарлыг хэт их татсан учраас хүүхдүүдэд нь хүндээр туссан байна. Б, Э нарын 13 настай том охин нь эцэг эхийнхээ маргаанаас болж бусдад гадуурхагдсаны улмаас сэтгэл санааны гүн дарамтанд орж амиа хорлох үйлдэл гаргаж, сургуулиа хүртэл сольжээ. Харин дүү нар нь бусдын амнаас сонссон бүхнийг ээжээсээ асуух болж .

Ийнхүү эхнэр, хүүхдүүдээ хүнд байдалд оруулсан М.Э гэгчид шүүхээс “бусдын нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас дахин шалгаж эхэлсэн байна.Өдгөө 35 настай М.Э гэгч нь зурхайч н.Хишигжаргал гэгчтэй нийлж гурван хүүхдийнхээ эхийг хүнд, ноцтой гэмт хэрэгт гүтгэж, цагдаагийн байгууллагад өгөөд зогсохгүй эхнэрийнхээ эх байх эрхийг нь хүртэл хоёр өдрийн хугацаагаар хасуулсан байдаг.

Энэ мэт хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, бие мах бодь, алдар хүндээрээ хохирсоор…

15045750_209149056160720_1030865960_n

Уг хэргийн үнэн мөнийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэвлэл мэдээллээр хэт түгээсэн нь нэгэн гэр бүлийг ийнхүү хүндхэн байдалд хүргэжээ. Энэ үйл явдалд нөхрөө хүн хөлслөн хөнөөлгөх гэж оролдсон гэгдэх Б  ихэд гомдолтой байгаа аж.

www.tug.mn

14 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү