СТА М.Бямбаа “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчдийг "бүжиг ойлгохгүй" гэж шүүмжиллээ

3
110

1489272_1562920260650317_6164779839068367059_n

Монголчуудыг ням гарагын 19:30 цагаас цэнхэр дэлгэцийн өмнө суулгаж чаддаг “Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээ тоглолтууд үргэлжилж шилдэг 32 авьяастнууд өрсөлдөж байгаа. Өнгөрсөн гурван долоо хоногийн шилдэг найман  оролцогчдын дунд дуучид, жүжигчид, бүжигчид, хөгжимчид  гээд олон авьяастнууд өрсөлдсөн ч, гол төлөв дуучид дараагийн шатанд шалгарч байгаа нь хөгжимчид, бүжигчдэд таалагдаагүй бололтой. Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол бүжигчин СТА М.Бямбаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан шоуны шүүгчдэд хандаж дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр “шүүгчдийг бүжиг ойлгодоггүй хүмүүс сууж байна.

15226613_1233716020029789_1079462161_n 15239346_1233716083363116_1118181488_n

 

Оролцогч С.Анххүүгийн үзүүлбэрт ямар ч бүжиг гараагүй байхад бүжгийн дэглэлт сайн байна гэж хэлсэн нь өөрсдийгөө бүжиг мэдэхгүй гэдгээ тодхон харууллаа” гэж сэтгэгдлээ бичжээ. Шүүгчийн шатны шалгаруултаас маш олон бүжигчид хасагдаж оронд нь дуучид орснийг Монголын ард түмэн мэднэ. Одоо финалд шалгараад байгаа оролцогчдоос Б.Шижирбат, Т.Ганбүргэд нараас бусад нь бүгд дуучид.  Энэ долоо хоногт ч дуучдын рейтинг нь өндөр байх нь мэдээж гэж байх гэж шоуны үзэгчид дүгнэж суугаа. Хэрвээ  дуучин, бүжигчин тунаж үлдэхэд шүүгчид  дуучныг нь сонгоно гэхэд мөн л хилсдэхгүй. Ингээд харахад “Авьяаслаг Монголчууд” шоу дууны тэмцээнээс ялгагдах зүйлгүй болж хувирлаа. Жил бүр СУИС-ийг  хэдэн арван дуучид төгсөж, Universe best song, My voice гээд нэлээдгүй олон тэмцээнээс дуучид төрөн гарч байгаа нь бас хангалтгүй болов. Хэрвээ Финалын шатанд зургаан дуучин шалгарвал “Авьяаслаг Монголчууд”  шоуны ялагчаар дуучин түрүүлэх 70 хувийн магадлалтай болж байна. “Авьяаслаг Монголчууд” шоуны гол зорилго нь дэлхийд өрсөлдөх Монгол авьяасыг хайх болохоос биш дуучин шалгаруулах дараагийн “Universe Best Song”  наадам биш.

15281910_1233715943363130_1856850066_n-1

Б.Шоовдор

www.tug.mn

3 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү