Чацарганыг яагаад ХААН жимс гэдэг вэ?

0
37

3f3b0f9d2e96380aoriginal

Найрлагадаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай. Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан чацарганыг “Хаан Жимс” гэж нэрлэсэн байна.   Чацарганын талаар өгүүлбээс: МЭӨ 12-р зууны үед эртний Грекчүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр     морьдоо тавьж идээшлүүлжээ. Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. Үүнээс үүдэн уг ойг чацарганын төгөл гэж нэрийдээд, жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний Монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан бөгөөд дэлхийн хагасыг эзлэхэд чацарганын ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм. Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8% нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг%, каротин (А витамин) 4-6.3%, текоферод (Е витамин) 170-330 мг% агуулагдана. Чацарганын тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд бөгөөд ханиаданд маш сайн. Чацарганын төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Тэжээллэг болон нэмэлт хоол хүнс нь үндсэн хоол тэжээлтэй адил бие физиологийн хэрэгцээ шаардлагыг хангахад бус харин эмчилгээ, хүч тамир сэлбэх зорилгоор хэрэглэгдэж зарим тохиолдолд сэтгэл санаа тогтворжуулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулахад ашиглагддаг. Орчин үеийн анагаах ухаан нь хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад нэмэлт тэжээлийн үүрэг нэн чухал болохыг илүүтэй анхаарах болсон. Нэмэлт тэжээлийг хэрэглэснээр өвчин гарах магадлалаас урьдчилан сэргийлж эрсдэлээс хамгаалдаг байна. Иймээс эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, хүн амьтанд хал багатай хүнс тэжээлийг илүүтэй хэрэглэх болсон. Өнөөгийн дэлхий ертөнцөд чацарганын төрлийн бүтээгдэхүүн нь зохих байр сууриа хадгалсан хэвээр байгаа. Мөн эрдэмтдийн судалснаар чацарганын тос нь ходоод гэдэсний 12 нугалаа гэдэсний өвчлөл, эмэгтэйчүүдийн умайн үрэвсэл эмчлэхэд маш сайн үр дүнг өгдөг нь батлагдсан байна. Бас шарх түлэнхийг эмчлэхэд чацарганын тосыг өргөн хэрэглэдэг бөгөөд арьс хурдан төлжүүлж сорви үлдээлгүй эдгээдэг болохыг бараг хүн бүхэн мэдэх байх. Таны гэр бүлийн эрч хүчээр дүүрэн эрүүл саруул байхад нэн тустай энэ жимсийг гэр бүлийнхээ хүнсний байнгын хэрэглээнд заавал оруулаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү