ХҮҮХЭД НЬ ӨВДСӨН ААВ, ЭЭЖҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХООР БОЛЛОО

0
18

15556271_1194755863894868_747865674_o

Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол гамшгийн хэмжээн хүрснээс болж бага насны хүүхдүүдийн дунд ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байна. Иймээс Ерөнхий сайд бага насны хүүхдээ эмчлэх зорилгоор гэртээ түр харах асран хамгаалагч нарт нь эмчийн үзлэг, бичгийг үндэслэн эмнэлэгийн цалинтай чөлөө буюу лист олгох байдлаар хуульд өөрчлөлт оруулахыг холбогдох сайд нарт үүрэг өгчээ.

Тодруулбал цалинтай буюу эмнэлэгийн чөлөө олгодог болох чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн байна. Учир нь Ханиад хүрсэн бага насны хүүхдүүдийг гэрт нь харах хүнгүйн улмаас эмчилгээгээ дуусгадаггүй, эсвэл сургууль, цэцэрлэгтээ явангаа эмээ уух нь эмчилгээний үр дүн багатай байдаг. Мөн эмнэлгийн ачаалал их,  ханиадны вирүс дамждаг зэрэг хүндрэлүүд нь бага насны хүүхдийн ханиад хүндрэх, ханиад томууны тархалт нэмэгдэх бодит шалтгаан болж байна.

Тиймээс Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргажээ. Ерөнхий сайдын зүгээс эмнэлэгт 1-2 хоног хэвтэхэд тухайн эмнэлэгт нь ЭМ-ийн даатгалын сангаас санхүүжилт олгодоггүй, заавал таваас дээш хоног хэвтэх болдог зэрэг хуулийн хүндрэлийг ч залруулахыг чиглэл болгожээ.

 Б.Шигтгээ

www.tug.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү