Автомашинтай холбогдох хулгай ихсэж байна

0
16

Харfaa809ad60fd23b0originalаа хяналтгүй газар байршуулсан дохиололын системгүй автомашинуудтай холбоотой хулгайн гэмт хэрэг ихсэж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотой энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх тул ард иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Одоогийн байдлаар Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгийн гадаах зогсоолд байсан автомашины цонх хагалж гар утас, бэлэн мөнгө хулгайлсан Л гэгчийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ногоо ачсан автомашин хулгайлсан хэргийг БГД-ын 17 дугаар хороонд оршин суух хаягтай Б гэгч үйлдсэнийг илрүүлж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Иймээс иргэд автомашиндаа дохиололын систем суулгах, хараа хяналтгүй газар орхихгүй, анхаарал болгоомжтой байх нь авто машинтай холбогдох гэмт хэргийг бууруулах цаашид таслан зогсоох боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү