Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгч байна

4
17

6-19-1_700x700

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хөгжлийн банкыг дампууруулсан, бондын мөнгийг гарын салаагаар урсгасан хэрэгт хэсэг нөхдийн хамт буруутгагдан оны өмнө шалгагдсан.

Тэр үеэс хойш АТГ-аас олон удаа байцаалт авах гээд дуудсан ч Н.Алтанхуяг зайлхийлсээр байсан. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 19:00 цагт АТГ-т  байцаалт өгөхөөр очсон байна.

2012-2014 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай холбоотой хэргийг хууль хяналтынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн. Тухайн үед түүний эхнэрийг хилээр гарахыг нь хориглосон бол төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад Н.Наранцэцэгийг сулалсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад байгаа. Өнгөрсөн удаа ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  дөрвөн цагийн турш байцаасан юм. Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбум төгрөгийг тендерийг хууль бусаар авсан хэргээр шалгаж байгаа. Ийнхүү хөгжлийн банк болон Н.Алтанхуягийг тойрсон хэрэг дахин олон нийтийн анхааралд өртлөө.

Бид Н.Алтанхуягийн байцаалтын тухай эргэн мэдээлэх болно.

4 СЭТГЭГДЭЛ

  1. Ер нь Алтанхуягийг яагаад шалгаж болдоггүй юм? Түүний хууульгүй, бодлогогүй, дур зоргын, замбараагүй үйл ажиллагааны уршгаар улсын эдийн засаг, нийгэм хямарч, өрд баригдаж, төрийн алба төрлийн болж, авилга цэцэглэсэн нь үнэн л шүү дээ. Олон залуус аавын хаалга татаж, одоо ч цөөнгүй хүмүүс шалгуулж байна. Алтанхуягийг шалгаж үнэн мөнийг тогтоох ёстой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү