УИХ-ын намрын чуулганы үр дүн

0
37

143921729355c8b68d4b724

УИХ-ын намрын чуулган 2017 оны хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Харин өчигдрийн /2017,02,09-нд/ хуралдаанаар

          Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

          Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль

           Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

           Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл,

           Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл,

           Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлийг хэлэлцсэн юм.

Эдгээрээс Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлүүд батлагдсан юм.

Харин  олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг төсөл, Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулахаар холбогдох хороонуудад шилжүүлжээ.

Иргэдийн хамгийн ихээр хүлээж чих тавин сууж байгаа нь “цалинтай ээж” хөтөлбөр юм. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодоггүй байна. Өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад 0-3 настай хүүхэдтэй эх 531,1 мянга байгаа бөгөөд хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь монгол өрхүүд цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг Н.Номтойбаяр сайд хурлын үед онцолж байлаа. Харин уг хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Мөн уг хуулийн төслийг хэрэгжүүлэхэд 72,4 тэр бум төгрөг шаардлагатай бөгөөд 2018 онд хэрэгжүүлэхээр хуулинд тусгажээ.

Өнөөдрийн хувьд Хөгжлийн банкны тухай, Зөрчлийн тухай, “Эрдэнэт үйлдвэр” дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг “Монгол зэс” корпорац худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг цөөн боловч нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлууд тунаж үлдээд байна.

М.Шигтгээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү